Б.Наранхүүг онц их хэмжээний хохирол учруулсан гэж сэжигтнээр татжээ
2012-02-09

Банк дампуурахад “тусалсан” Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэн Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн тухай мэдээллийг манай сайт өмнө нь мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээллээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр  сэжигтнээр татсан байна. Одоогийн байдлаар түүнээс  мөрдөнгийнхөн  хэд хэдэн удаа  хэрэгтэй нь холбогдуулан  мэдүүлэг авчээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүссэнээс хойш таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг ч мөрдөн байцаагч нь хяналтын прокурортоо уламжилсан гэнэ. Манай улсын  томоохон арилжааны банкуудын нэгт зүй ёсоор тооцогдож байсан Анод банкыг үүдээ барихад хүргэж 1200 хадгаламж эзэмшигчийг хохироосон хэрэгт холбогдсон Б.Наранхүү тун удахгүй улсын хилээр гарах эрхээ хасуулж,  эд хөрөнгөө битүүмжлүүлэхэд хүрэх нь. Гурван жилийн жил турш хэдэн тэрбумыг хурдны морь, үнэтэй унаанд зарцуулж баярхсан ч өрөө төлж гүйцээлгүй  “луу унжсан”-ыхаа  төлөө  өнөөдөр тэр  хуулийн байгууллагын хаалгыг сахихад хүрсэн нь  энэ. Олон зуун хохирогчтой уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь тус банкыг дампуурахад нөлөөлсөн хохирлоо төлөөгүй томоохон зээлдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсоноор шалгуулах даалгаврыг бичиж мөрдөн байцаагчид явуулснаар томчуудыг нэг бүрчлэн шалгах эхлэл болсон юм. Хууль хяналтынхны зүгээс энэ арга хэмжээг авах болсон нь Анод банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт учирсан хохирлыг шуурхай барагдуулах, гэмт хэрэгт оролцсон хүн нэг бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоох боломжтой болгож байна. Тэрбумаас дээш төгрөгийн өртэй зээлдэгчдийн тэргүүн эгнээнд мөнөөх “Мон-Уран”-ы Б.Наранхүү бичигдэнэ. Түүнийг   “Дүнжингарав” худалдааны төвийг барихдаа тус банкнаас 22 тэрбумыг  зээлж улмаар   худалдааны төвөө эзэмшлийнх нь газартай, бас одоогийн Анод банкны төв байрлаж байгаа барилгыг  ч барьцаанд тавьж байсан  гэх баримт бий. Газрын наймаанд гаршиж, банк дампууруулсан  гэж олноо цоллуулах болсон түүнийг их хэмжээний өрөө  хугацаанд нь төлж хүчрэхгүй худалдааны  төвөө өрөндөө тавьж туусан гэх.  "Мон-Уран" компанийнхаа нэрээр Нийслэлийн тусгай хамгаалалтын бүсэд 30 га газар авч, түүнээсээ "Шилмэл шилтгээн", "Монгол гранд", "Дунд мандал", "Сүрэг агт", "Визамар", "БНЧ" зэрэг голдуу Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад таслан өгч  байсан гээд түүнийг газрын наймаанд гаршсаныг нотлох баримтын жагсаалт хөвөрнө. Анод банкинд зээлийнхээ өрөнд барьцаалж өр тавьж байсан  “Дүнжингарав”-аа олон улсын чанар стандартын дагуу хамгийн сүүлийн үеийн дизайнаар барьж  2008 оны наймдугаар сарын 08-нд ашиглалтад өгнө гэж сурталчилж байсан  ч хэлсэндээ хүрээгүй. Томоохон зээлдэгч нараас болж хэвийн үйл ажилллагаа нь доголдоход хүрсэн Анод банкийг  дампуурсны дараа  хөрөнгийн биржээр дамжуулан Анод банкны хувьцааг худалдаж авсан жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хууль хяналтын байгууллагын хүрээнд шийдэж байгаа тухай тус  банкны эрх хүлээн авагч мэдээлж байсан юм. Монголбанк Анод банкыг хяналтдаа авснаас хойш нийт зээлийн багцын 40-45 хувийг эргэн төлүүлсэн ч тус банкны холбогдох  томоохон зээлдэгч  Б.Наранхүү нараас гадна  банкны удирдлагуудын ах дүү, хамаатан садны зээлсэн зээлийн өрийн 54,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүйгээр  хууль хяналтын  байгууллагын хараанд өртсөн билээ. Үүн дээр банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн дөрвөн сая ам.доллар (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа аккредитивийн дүнг оруулахгүйгээр), банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага 58.6 тэрбум төгрөг, Анод банкны үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын дүн 7.8 тэрбум төгрөгийг оруулан тооцвол нийт 120.8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын багаггүй хувийг үрэн таран хийсэн Б.Наранхүүгээс эхлэн Гачууртын  Чинбат нарын томоохон зээлдэгч нарт  албадлагын арга хэрэглэн өрийг нь нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр прокурорын байгуулагынхан  ханцуй шамлан орлоо. Хэрэв Б.Наранхүү хуулиас тогтоож өгсөн хугацаанд өрөө барагдуулахгүйд хүрвэл өөрт нь үүсгэсэн Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар арав хүртэлх жилийн ялыг  шүүхээс сонсох магадлалтай. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
naraa:
Herebee ene met narahuugiin hereguudiig shiidej shorond ni ilgeej chadahgui bol Elbegdorj gej nuhuriig dahin songoh hereggui.tiim bizdee.shudarga esoo deedelie.
2013-02-23
Bagi:
chadaj bga ymand argagui ee gej ene dee,odoogiin mongoliin niigem ymar bga bilee,
2013-01-28
Цахиур:
Баахан хүн ажиллуулад цалин өгөхгүй хулхидсан өөдгүй л гар даа . Тийм байж лам, морь, машинд хэдэн зуун саяаар н цацаад байдаг? Энэ ер н нууцаар мөнгө хэвлэдэг байхаа ХахА---
2012-02-28
Цахиа:
Хүүхдийн паркийн газраас булааж авчихаад ичихгүй шүүхийн шйидвэр биелүүлж суллаж өгөхгүй гүрийж байгаа, бага насны охид хүүхэд бузарлаад ял авдаггүй гэхээр бүхнийг мөнгөөр шийддэг овоо муу гар шүү.
2012-02-10
shudraga irgen:
Ene jiliin songuuliar gazriin naimaanii zagalmailsan etseg Miagiin miagiin mia Enhbold, Badamjunai nariig songohgui baih heregtei tegvel UIH-n gishuunii hamgaalalt ni baihgui bolood shorondoo orood shudraga yos biyelelee olno.
2012-02-09
Цахиа:
Хүүхдийн паркийн газраас булааж авчихаад ичихгүй шүүхийн шйидвэр биелүүлж суллаж өгөхгүй гүрийж байгаа, бага насны охид хүүхэд бузарлаад ял авдаггүй гэхээр бүхнийг мөнгөөр шийддэг овоо муу гар шүү.
Өвчтэй золиг билээ:
Сайн шалгах хэрэгтэй дээ. Өөрөө мөнгө хийсэн хүний шинжгүй, ийш тийш цацалсан амьтан байдаг. Лав бизнэс хийж мөнгө олдог хүн биш ээ. "Цээж баячуудын" нэг мөнөөс мөн дөө.
2012-02-09
chono:
Badamjunai M.Enhbold 2iig bas davhar shalgaj yaliig ni edluuleh heregtei Turuus tursun terbumtnuudiig buud. Tenger gesgeene shuu
2012-02-09
Gombo:
Zarah gazar ugdug ezniig yahav
2012-02-09
Anonymous:
Мянганбаярын хэргийг хэрэгсэхгүй болсон юмуу,за за,тэгвэл энэ Наранхүүгийн хэрэг ч бас тэгэс гээд өнгөрөх юм байна л даа.Ер нь Монголд үнэн шудрага юм гэж байна уу? Байхгүй байна.Тэгээд? МАНАН-г арилгаж байж л шудрага ёс хэрэгждэг болно.
2012-02-09
amjilt oo
2012-02-09
Б.Наранхүүд цагдаагийн байгууллага үйлчилдэггүй юм. Энэ хүн хичнээн хууль бус зүйл хийсэн байсан ч тоодоггүй юм. Миний сонсоноор ЦЕГ-ын дэд дарга Энх-Амгалан нар их найз юм гэнэ лээ.Банк дампуурлуулна, газар хууль бусаар булааж авна, охидыг буцарлана.Энэ бүгдээ гарын үзүүрээр л хэрэг биш болгочихож чадаж байгаа хүн дээ. Энэ бол чадал. Чадаж байгаа хүнийг та нар яах юм бэ. Луйварчнаар нь дуудаад ч чадахгүй. Амжилт Наранхүү
2012-02-09
amjilt oo
55:
Энэ хэргийн хувь заяа олон түмний зүгээс их хүлээлттэй байгааг хуулийнхан анзаарч байгаа байхаа. Энэ Наранхүү гэдэг чинь онгон охидыг худалдаж авдаг этгээд биз дээ. Мөнгөө юунд цацдаг нь тодорхой байна.
2012-02-09
buh horongiig ni huraaj abaad shorond hataa
2012-02-09
Bolda:
М.Энхболд энэ 2 лагер дээр архи уугаад сууж байдаг гэж харсан хүн нь хэлсэн шүү.Энхболд улайчхаад согтдоггүй гар гэсэн..
2012-02-09
naranhuu chin buh namd hahuuuli ugdug baih yostoi. deer n ulsiin geh buh tom baiguullagad hahuuli ugdug baigaa baih. iim huniig hen shorond hiihvedee, bugdend n yumaa ugch bgaa chin
2012-02-09
S-d zoriulaya:
Uuchlaarai Bugatti veron 3 saya dollar
2012-02-09
S:
ODOO 1SAE 500 MYANGAN DOLLARIIN UNETEI BUGATTI VEYRON IRSEN GAALI DEER BGAA NARANHUUD
2012-02-09
би:
шүүхийг телевизээр олон нийтэд ил тод хамсаатнуудтай нь хамт шүүмээр байна
2012-02-09
зочин:
Буудаж алах ёстой луйварчингууд шүү дээ зүгээр нэг жирийн иргэн ийм хэрэгт холбогдсон бол аль эрт арван таван жилийн ял аваад явчих байсан зуун мянган төгрөгний хэрэгтэй ардын хүүхэд арван жилийн ял авч байхад хорин тэрбум төгрөг хулгайлсан энэ хулгайч хэдэн жилийн ял авахыг харах л үлдлээ Ард нь Бадамжунай, Энхболд гээд жинхэнэ луйварчид төрөөс төрсөн тэрбумтнууд байгаа бололхоор наад муу хулгайч чинь ял авахгүй дээ хараад л байгаарай
2012-02-09
zochin:
Энэ хэрэг тэгэс хийгээд замхраад өнгөрнө дөө.Уг нь жирийн ард түмэнд ханддаг шигээ хуулийнхан юмны учрийг олохыг боддог бол ямар нэгэн шийтгэл хүлээж бас олон түмэн жирийн хохирогчдыг хохиролгүй болгох л ёстой,харж л байя даа.Одоо ч мөнгөтөй хүн өөрийн дураар юмаа хийдэг болоо шив дээ.Олон түмэн шударга юм байхгүй болсон гэдэгт итгэдэг болчихоод б\а даа.Яаж энэ улс орон хөлөө олно доо,гэж харамсаж суухаас цаашгүй болоо шив дээ
2012-02-09
irgenbm:
eronhiilogch eronhii prokur 2 iin shudrag esnihoo toloox ajild n amjilt hvse.ene nohriig hezeebiil ingeh baisan ym.ene bol zvgeerl gazriin boos shvv dee.oor hench bish.
2012-02-09
лд:
энхболд үхээсээ тэгвэл нийгэм цэвэршинэ дээ
2012-02-09
баабар:
Наад новшийн чинь ард жинхэнэ том гар,том авилгач, жинхэнэ газрын наймааны эзэн М.Энхболд байгаа учраас та нар яаж ч чадахгүй шүү дээ...
2012-02-09
M.Enkhbold amyd bsan tsagt naranhuu yah ch ugui.UB hotiin tugjrel zambaraagui shambaaraldsan barilguud Enkhbold naranhuu nariin gardan hiisen hamgiin bohir ajluudiin neg ny.Hudlaa gevel tsonhooroo neg harchih.
2012-02-09
Хаха:
Батсүхийн Наранхүү ш дээ. Овгийг нь хүртэл буруу бичээд энэ Шуудийнхан нил алдаа шүү.
2012-02-09
ta nar haraarai yuch boloogyi met bna
2012-02-09
shudraga irgen:
MUUSAIN LALARUUDIIG BUGDIIG NI BUUDAAD, DUUJLEED EH ORNOO TSEVERLEH HEREGTEI. JIRIIN IRGEN TSOOHON HEDEN TOGROG ZEELEED HUGATSAANDAA OGOOGUI GEED HAMAG BAIDGAA TAVIJ TUUJ BAIHAD. AJNAI BATERDENE,MONGOL ALT MYANGANBAYAR,MON-URAN NARANKHUU.....BUGDIIG NI BURHAN GESGEEH BOLTUGAI. SHUDRAGA YOS MANDTUGAI.
2012-02-09
Ганболд:
Наранкүөө 10 жил суучихаад гараад ирэхэд юу алзахав дээ. Гарч ирээд хэдэн үеээрээ идэх хоолтойгоо л юм байна.
2012-02-09
батаа:
Залуу онгон охид мөнгөөр авч хусдагыг нь ч сэргээн шалгах хэрэгтэй. Мөнгөөрөө ёс суртахууны доройтлоо нууж явдаг шинэ цагийн луйварчдад сургамж болог.
2012-02-09
luivarchidiig bugdiig ni buudaj al
2012-02-09
ner turuu sergeeleh ged yavd bga bizde:
ner turuu sergeelne geed yavad bga bizdee hehehehehe ner turtei hun shu ene
2012-02-09
buudaj al luivarchin novshiig
2012-02-09
Мөнхөө:
Энэ луйварчны хэргийг удахгүй хэрэгсэхгүй болгох байлгүй. Уг нь энэ мэтийн авилгалаар бүхнийг аргалж болно гэж боддог нөхдүүдэд Монголд хууль байдаг юм гэдгийг сануулах цаг болсон.
2012-02-09
Myangbayrin hergiig heregsehgui bolgson shig tegshiigel namjindoo
2012-02-09
шударга:
Прокурорынхон шоу хийж байгаа юм удахгүй хэрэгсэхгүй болгоно. Ажнайгийн Батэрдэнэ-ийн хэдэн тэрбум төгрөгийн татварын өрийг хүчингүй болгосон шүүдээ
2012-02-09
ATG ene hunees ehelj sain oroovol M.Enkhboldyg ch shorond hiij bolno.
2012-02-09
Ш, Г,Л:
Энэ гэмт хэрэгтнийг дээрээс нь татаад байгаа татуургуудтай нь хамт төв аймгийн чангаланд хийх хэрэгтэй.
2012-02-09
Bugdiig n shorond hii
2012-02-09
chin unen:
1-han uneniig helhed ene baagiig yach ch chadahgui ee minii neg gaigui alban tushaaltai tsagdaa mon uranii naranhuug shalgaj bhad deerees utastaad naad hunee zugeer bailga gej helsen gesen dee
2012-02-09