“Монгол брэнд-дэлхийн форум-2012” болно
2012-02-09

Энэ сарын 16-нд Гадаад хэргийн яаманд Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Гадаад Харилцааны Яам, Монголын Маркетингийн Холбоо, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол брэнд-дэлхийн форум-2012”-ыг зохион байгуулах гэж байна. Монгол улс өөрийн өрсөлдөх чадвар дээрээ тулгуурлан олон улсын зах зээлд юугаараа ялгарах, гадаадын ямар зах зээлд ямар бараа үйлчилгээгээр, ямар стратегиар гарах талаархи маркетингийн судалгаа шинжилгээний ажил хийдэггүй.Энэ чиглэлд нэгдсэн бодлого дутмаг байгаа тул салбар тус бүрт олон улсад брэнд болох бүтээгдэхүүн үйлчилгээ байгааг онцлох боловч жинхэнэ утгаар нь “брэнджүүлэх” бодлого төлөвлөгөө байхгүй байна гэсэн бодлогын үндсэн дээр тус форум зохион байгуулах гэж байгаа юм байна. Форумын үеэр олон улсын зах зээлд Монгол улсын нэгдсэн брэндийг бий болгох, нэгдсэн брэндээс дэд брэндүүдийг бий болгож, үндэсний бодлогын өнөөгийн хэрэгцээ шаардлага, бодлогын хүрээ, хэрэгжүүлэлтийн стратеги, хэрэгжүүлэх нэгж, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл зэрэг асуудлыг төр, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хувийн хэвшлийнхний хүрээнд өргөнөөр хэлэлцүүлэх юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин