Спортынхон төрийн ордонд зөвлөлдөж байна
2012-02-09

Төрийн ордонд “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдэв үндэсний зөвлөгөөн болж байна. Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцож байгаа юм. Биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх ба шинэ чиг хандлагыг тодорхойлон гаргах тулгамдсан  асуудлуудыг шийдвэрлэх, бодлого чиглэл, арга замыг дүгнэх зорилготой энэхүү  зөвлөгөөнд оролцогсо  үндсэн болон хавсралт 10 илтгэх тавих ажээ. Зөвлөгөөн хоёр өдөр болох бөгөөд   маргааш Гадаад харилцааны яаманд үргэлжилнэ. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин