Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2012-02-09

УИХ-ын нэгсдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар 2012 оны төвсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг төсвийн тодотголын танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Чулуунбат танилцуулсан юм. Түүний танилцуулснаар Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр,Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс тус тус нэмэгдүүлэхээр тодотголд тусгасан байна. Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161,5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8,8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байгаа аж. Гишүүдээс санал, асуулт гараагүй тул төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Харин үүний дараа  Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 01 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат танилцууллаа. Цэцийн хуралдаанаар уг тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзсэн байна. Харин одоо "Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. С.Заяа  
Shuud.mn
Сонин хачин
man:
novshnuud dandaa xudlaa yaridag.odoo bagsh nar axiaad jagsana daa
2012-02-09
ds:
dandaa xudlaa yarix yumaa
2012-02-09