Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэмэгджээ
2012-02-09

Улсын хэмжээнд 2012 оны нэгдүгээр сард 2265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 413 хэргээр буюу 22.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 255, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 110, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 20 зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 707 хүн гэмтэж, 199 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 61 буюу 9.4 хувиар, нас барсан хүний тоо 20 буюу 11.2 хувиар  өссөн үзүүлэлт аж. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин