Хиамнаас татгалзъя
2012-02-09

Нэг кг хиам 13000 төгрөг хүрлээ

Удахгүй сар шинийн баяр боллоо. Айл бүр л энэ баяраар идээ ундаа, шүүс зоогоор элбэг дэлбэг байхын бэлгэдэн төрөл бүрийн амттанаар ширээгээ дүүргэхийг хичээдэг. Тиймдээ ч үнийн өсөлтөд дарлуулж байгаа ч ширээн дээрх идээ, ундааныхаа төрөл, тоог нэмэхийг хүснэ үү гэхэээс цөөлөхгүй гэж гүрийдэг нь манайхны зан. Гэхдээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнээс үүдэн байдгаа хаман байж баяр тэмдэглэдэг нь бага багаар хумигдаж магадгүй болоод байна. Учир нь баярын ширээний зуушны гол бүтээгдэхүүн болох хиамны үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дотор дээд тал нь 3000 төгрөгөөр нэмэгдсэн нь уламжлалт баярыг далимдуулан иргэдийн халаасыг хоослох гэсэн хэн нэгний бодлого гэлтэй. Хүнсний захуудад л гэхэд  хиам нэр төрлөөсөө хамаараад 6000-13000 мянган төгрөгт хүрсэн бол супермаркетуудад үүнээс ч өндөр байна.

Хууль, хиам хоёрыг хийж байгааг харах хэрэггүй

Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэг яах аргагүй хиамны үйлдвэрлэл. Хиамны шошгон дээр орцонд гахай, үхрийн махаар хийсэн гэж бичсэн хэрнээ адуу, ямааны махаар хийсэн байх тохиолдол элбэг байдаг. Түүхий эд нь үнэтэй учир хиамыг орц нормоор нь хийдэггүй учраас чанар муутай бүтээгдэхүүн худалдаанд гардаг байна. Мөн хиаманд гахайн гадар, дотор өөх зэрэг хүний биед удаан задарч, шингэдэг өөх тос ихээр ордог. Энэ бүх өөх, махны эвгүй үнэр,  амтыг амт оруулагч, үнэр гаргагчаар дардаг аж. Түүнчлэн сүүлийн үед хиамны жижиг үйлдвэрүүд махаа арвилахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог тухай ч дуулдаж байсан. Тиймээс ч “Хууль, хиам хоёрыг хийж байгааг харах хэрэггүй” гэсэн үг гарсан байдаг байх.

Хиам хавдар үүсгэдэг үү

Харвардын их сургуулийн эрдэмтэд хиамны төрлийн бүтээгдэхүүнээс ердөө 50 граммыг идэхэд л чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг хэд дахин нэмдэг гэсэн судалгааг гаргасан байна. Мөн Монголд ходоодны шарх, ходоодны хорт хавдартай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь хиамтай ч холбоотой байж магадгүй талаар эмч нар ярьж байна. Хиамыг улаан болгодог гол түүхий эд нь нитрит хэмээх химийн онцгой хортой бодис. Энэ нь нитритийн бордоо байдлаар хүнсээр дамжин хүний биед шингэдэг. Эсвэл хиам үйлдвэрлэх явцад хэрэглэсэн нитрит нь организмд төрөл бүрийн нитрозолин болон хувирдаг аж. Улмаар эдгээр нь хүний биед нөлөөлөх замаар  хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдгээрээ тун аюултай бодис.Түүнчлэн хиамны орцонд орж байгаа элдэв төрлийн амтлагчид нь хавдрын эс үүсэх таатай орчин болдог байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хиам үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд үе үе шалгалт хийдэг. Шалгалтаар гардаг нийтлэг зөрчил нь нян судлалын шинжилгээгээр нянгийн тоо их, нитрит зөвшөөрөгдөх хэмжээнээс их гардаг байна. Энэ бол албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтынх. Үүний цаана мөнөөх хавдар үүсгэгч нитритийг ямар ч хяналтгүйгээр зардаг, үүнийг нь авдаг хүмүүс бий. Тиймээс өндөр үнээр өөртөө өвчин худалдаж авахгүй байхын тулд хиамнаас татгалзъя. Д.Тамир
Shuud.mn
Сонин хачин
bolor:
nitrit mash baga zuvshuurugdsun hemjeegeer ordog. bs nemj helhed buh hiamnii uildver adil bish. sain ch bii muu ch bii
2012-02-18
oros nuhash bol uneher tas l amttain bnle mgl yag yu holiod hitsin buu med gehde oros nuhash her udaj mgld irj bga blee bas l hetsu shude gehde l awmar sanagdaad awchihsan yum haha
2012-02-10
32654:
Нохойн махны ченжүүд үнэхээр байдаг юм шүү. Тэд нохойн болон үхсэн малын махыг шулж нийлэг уутанд гадаадад гаргах гэж байгаа юм шиг багцалж хөлдөөгөөд хиамны үйлдвэрүүдэд нууцаар нийлүүлдэг юм. Харахад их цэвэрхэн харагднаа тэр нь.
2012-02-10
Эзэн:
Бид хиамаа иддэггүй, Бусдад л зориулж хийдэг юм даа
2012-02-10
Хятад:
Хиамыг муур нохойн махаар хийдэггүй химийн бодис хольдоггүй аягүй цэвэрхэн орчинд тарган хонины махаар хийдэг юм Идээд байгаарай хүмүүсээ
2012-02-10
Хордлого:
ҮХИЙ ГЭВЭЛ ӨНДӨГ ХОРДОЁ ГЭВЭЛ ХИАМ гэж сонссон уу таминь ээ
2012-02-10
mongol ulsa hugjuley gevel shudarga bolvsroltoi zalusa demjmer yum.odo ter batlan hamgalahin said enhbayr yah gej bga yum yamaa govialtain nutgin zuvlul bolgoh gej bga yumu aan su batboldoo ta hariulda ulbeger unjgar amitaaan
2012-02-10
b:
mulgu gj yagad olon toon dr biched bn.tegj helj bga hun n bas yamar bh n todrhoi yum. ene asudal bolod busad bolohgui bga buh asudald tur n burutai ajla hij medehgui humusin gai.hamatan sadan, nuts amrag,nutag us,dov jalga,namchirhag uzlese salagui musain nohoinud turin albig im bolgoj bga yum.medlggui meregjilgui turshlaggui malnudig tsuglulad nilj avad tusuv husah yumda.
2012-02-10
a:
Humuus ih mulguu yum. Yag hiamandaa asuudal baigaa yum bish. Hiamiig buhii l hun turolhton udor bur zugeer l idej baina. Harin hiih tehnologi bolon ariun tsevriin gorimondoo asuudal baigaa yum. Manaih shig yamar ch hyanaltgui bas hariutslagagui ulsuudiin hiideg hiam ch gej yu baihav. Tiimees shuud hor boldog baih.
2012-02-10
b:
mulgu gj yagad olon toon dr biched bn.tegj helj bga hun n bas yamar bh n todrhoi yum. ene asudal bolod busad bolohgui bga buh asudald tur n burutai ajla hij medehgui humusin gai.hamatan sadan, nuts amrag,nutag us,dov jalga,namchirhag uzlese salagui musain nohoinud turin albig im bolgoj bga yum.medlggui meregjilgui turshlaggui malnudig tsuglulad nilj avad tusuv husah yumda.
Галавсаачин:
Галавсаа гээч
2012-02-09
tyshij oruulaad tylxej unagaagaad XIAM gej ygiig medex yy ta nar tiim l yxex ni tuxsun xariugyi maliin maxaar xiamiig xiideg yum .Tegeed ch xiamnii maxiig maxnii yne usulttei xolbod baix shaardlagagyi yagaad gevel xamgiin xyamd muu maxaar [barag xaygdal gej xelj bolno] xiideg yum .Ene ni nuguu l Mergejiliin Xyanalt ,Shudraga ursulduniig xyanax gazaruudiin ajilaa xiixgyi baigaagiin negen tod jishee .Xiamnii yne usuj buitai xolbootoigoor Tatvariin alba ch xyanaltaa undurjyylj xiam yildverlegchidees undur tatvar avax xeregtei shy dee ene chin turiin bas neg xyanalt
2012-02-09
Ойдов:
Хорт хавдар тусъя гэвэл хиам идэцгээ. Хиам гэдэг чинь гахайн өөхийг, нохойн махтай хольж улайтал нь илжрүүлж өмхийрүүлээд нитрит, задь хольж үнэр, амтыг нь өөрчлөөд өлөн гэдэс маягийн нийлэг олгойд шахаж хийдэг болсон байна. 2005 оноос өмнө цэвэр махаар хийдэг байсан. Одоо бол үхсэн малын мах, нохойн мах нийлүүлдэг чэнжүүдтэй болсон байна.
2012-02-09
nitrit gedeg hortoi bodis ordog sh tee
2012-02-09
zurag:
uildveriin zurag tavi, heniig ch oruulakhgui n'medeej bizdee, muuhaigaa hen haruulakh ve dee,
2012-02-09
uildver orj uzsen. aimaar zavaan bn
2012-02-09
uuniii tsaana gol ezen ni jonhuu buyu jenco battulga bgaa, ter l une nemsen, zoriud sanaataigaar niigemd hyamral bi bolgoj songuuliaar dahin garch irj ulsiin munguu garaa ugaah gesen bashir arga. Mongol.
2012-02-09
Ттт:
Хиамны цехэд орж узээд хиам идэхээ болисон доо. Аймаар заваан стандарт гэж ярих юм биш. Хэзээ чидэхгуй ээ!!!!!
2012-02-09
Зочин:
Хиам үйлдвэрлэгчидээ та нар хиам хийдэг махаа хэдээр авдаг болоод бүтээгдэхүүнээ үнэд оруулж байгаа юм бэ? Та нарын дунд цэвэр бизнес хийж хөрөнгөжих чадвартай, бизнесийн ёс суртахуунтай хүмүүс байхгүй юмаа, үнэхээр өрөвдөлтэй болжээ МОНГОЛ УЛС маань
2012-02-09
bbb:
хиам идэхээ болий монголчуудаа арай хэтэрч байнаа 3500 төгрөг байсан жижиг цехийн хиам 7500 төгрөг болцон байналээ. ахай даварч байгаан бишүү. Мах үнтэй болоод хиамны хэрэгцээ нэмэгдэнгүүт л үнээ зоргоороо нэмж байдаг. Элэгний нухаш бас ювдээ 7000 төгрөг ч гэх шиг
2012-02-09