Нефтийн хямралаас гарах гарц байна уу
2012-02-10

Өнөөдрийн хамгийн том асуудал бол мэдээж хэрэг бензиний үнэ. Нэг л өдөр 260 төгрөгөөр нэмэгдэж орхисон бензиний үнийн сургаар бүхий л өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн бухимдал бол бүр тэнгэрийг ч ниргэхээр болоод байгаа. Иргэдийн бухимдлаар дөрөөлсөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан ч жагсаал цуглаандаа хүрч, шургуу тэмцсэний хүчин хоёрдугаар сарын 8-наас бензинийн үнийг буулгахаар боллоо гэж хөөрцөглөв  дөө. Гэвч өнөөдөр үнэ тэдний шаардсан хэмжээнд буураагүй байгааг та бид мэдэж байгаа. Тэгвэл яг энэ халуун сэдвээр нефть импортлогч компаниуд хийгээд ашигт малтмалын салбарын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид төрийн байгууллагын төлөөлөгчид өөд өөдөөс харж суугаад асуудлаа шүүн хэлэлцэв. Ирэх гуравдугаар сарын 5,6-нд Төрийн ордонд болох Монголын эдийн засгийн форумын угтал болгож, өдөр бүр хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь буюу ““Эрсдлийн удирдлага:Нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, түүнийг даван туулах нь” хэлэлцүүлэг лхагва гаригт болсон юм. Хэлэлцүүлгээр Газрын тосны газар хэмээх Засгийн газрын агентлагийнхан бензинийн үнийг тогтвортой байлгахын төлөө бүхий л бололцоогоо ашиглаж байгаагаа учирлаж, басхүү эрдэмтэн судлаачид, газрын тосны нөөц бололцоогоо хэрхэн хангах хийгээд Монголд нефть боловсруулах боломжуудын талаар шүүн хэлэлцэж, бүгд нефтийн үнэ хэмээх тогтолцооны хямрал жижигхэн Монголын нийгмийг тэр чигээр нь доргиож байгаа хямралыг хэрхэн гэтлэн давах талаараа хэлэлцэв. Энд Монголын газар зүйн онцгой байршил хийгээд өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд олон байгааг дурдсан юм. Манайхны зарим нь нефть импортлогчид өөрсдөө үнээ нэмээд байна уу гэж баахан хардсан. Валютын ханш төдийгүй өөр олон зүйлсээс болоод өсөөд байсан бензин шатахууны үнэ зах зээлийн хуулиараа нэмэгдсэн болох нь харагдаж байлаа. Нефть импортлогчид хэдийгээр үнийг тогтвортой хадгалах бодлого баримталж, чармайн ажиллаж байгаа ч цаашид ч нийлүүлэлтийн асуудал хүндэрч магадгүй байгаа юм байна. Гэхдээ оролцогсод нефтийн хэрэглээ, үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга зам байж болохыг ярилцаж, дотооддоо нефть боловсруулах, нефть нийлүүлэгч аль болох олон түнштэй болох, бүр цаашилбал Монголд нөөц ихтэй хүрэн нүүрсийг шингэрүүлэн түлш гаргаж авах боломжийн талаар ч ярилцлаа. Хэдийгээр өнөөдөр байдал хүндхэн байгаа ч үүнийг даван туулахыг тулд бүгдээрээ асуудлыг шүүн хэлэлцэж гарц хайх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж гарцыг хамтдаа хайхаар санал нэгдлээ. Тиймээс нефтийн хямралаас хэрхэн гарах талаар хэвлэл мэдээллээр нээлттэй хэлэлцүүлэг хийхээр боллоо.
Shuud.mn
Сонин хачин
namaig tavina gesenshdee
2012-02-11
кк:
хятадад татваргүй гаргаж байгаа тосоо нэрвэл болно эрх баригч нам хүсэхгүй байгаа шүүдээ үүнээс болж ядуурал үнэ өслөө хэлэлцээд байх шаардлагагүй бүгд тодорхой байна
2012-02-10
irgen:
MAH ih hurald baisan tsagt Mongol uurd orsiin shatahuunii bool baisaar baih bolno. MAH ugaasaa anhnaasaa orsiin kolonchilliin togloomiin baiguullaga maygaar baiguulagdsaniig manai tuuh bataldag.
2012-02-10
darmaa:
bid uuoiin ulsaa hefteer xangax baigaliin asar ix bayalag baisaar baitAL vvniigee ashiglax olon arban tusul tulubluguug demjixgvi zopiudaar xaaj boosoor irsen.iim ychraas bid neftiin xyamrald opood baigaa ni niited il tod bna Odoo am xelee ajil bolgooch ee
2012-02-10
dariimaa:
Ard tvmen chine tyildaad xebtriin baidald opood baixad turiin tolgoid baigaa xvnii opontsogyyd mongoliinxoo tuluu gesn setegel gargalgui xopid jil yablaa.End ard tvmen bid ch byryytai.Iim l archaagvi xumuuciig turd shurgax bololtsoog olgoj congocon shuu dee. Iim myy turtei baihad ard tvmen amar taiban amidrax bololtsoo jilees jild xomcdoj bna.Manai yls 2 tom gvpnii dynd baigaa ni negent byrxanaac zayasan mongolghuud bidnii xybi tABILAN getel bid bie daasan NUB-d burtgeltei tysgaar ulc baital neftiin asyydlaa shiidej chadaxgyi udii bolj baigaa ni teriin byryy vildel vil ajillagaatai shuud xolbootoi ayydal.
2012-02-10