Хогийн цэг шатлаа гэсэн дуудлага нэмэгджээ
2012-02-13

Өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ-т обьектын гал түймрийн долоо, галын зөрчлийн 10, зам тээврийн ослын нэг, ахуйн ослын нэг дуудлага тус тус иржээ. Гарч буй гал түймрийн багагүй хувийг хогийн цэгт гарч буй галын дуудлага  эзэлсэн бөгөөд  амралтын өдрүүдэд хог шатсан  таван дуудлагаар ажилласан байна. Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороонд хогийн цэг, мөн хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагуудад Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасаг ажиллаж галыг аюулгүй болгожээ. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Алтайн 15 дугаар гудамжинд, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 62 дугаар дунд сургуулийн урд дулааны шугамын худагт тус тус хур хог шатсан аж. Иймд сар шинийн баяр ойртож айл өрх, албан байгууллагуудын цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлынхаа галын аюулгүй байдлыг шалгаж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
hn:
Gudamjnii humuus dulaatsah gej hog shataagaad baidagshdee. Niislel hot odoo bushuuhan l ene hogiinhoo management-g ul suuritai shiidehgui bol 1 saya ho ldavsan huntei hot udahgui hogondoo diildlee shuu.
2012-02-13