
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр ”100 айл”-ын автозамын уулзвар дээр “Машинтай хүн буу тулгаж, сүрдүүллээ” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний 11:40 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, Нийслэлийн хот тохижилтын газрын гэрээт ажилчин 29 настай Т гэгч “зам руу шахлаа” гэсэн шалтгаанаар ТОЗ-7801 маркийн калибрь буу бусдад тулгаж, айлган сүрдүүлж танхайрсныг тогтоосон байна. Сэжигтэн этгээд хэргийн газраас зугтаж, Тасганы овооны орчимд явж байсныг цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. Сэжигтэн этгээд Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн 24 настай Б-г УНР 50-57 дугаартай өөрийн эзэмшлийн маш явахад нь ийнхүү танхайрсан байна. Одоо тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ