Б.Мөнхцэцэг: Ном уншихаар мундаг мэргэн зөвлөгч хүнтэй уулзсан мэт болдог
2012-02-14

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн 4г ангийн сурагч Болдбаатарын Мөнхцэцэг номын сангийн тэргүүний уншигчаар шалгарч Нацагдорж тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр “Уран жиргээ 2012” уран уншлагын уралдааны алтан медальт аяьяаслаг сурагч билээ. Номын шимийг амтархан хүртэж яваа бяцхан сурагчийн хэвлүүхэн яриаг уншигч танаа хүргэе. -Юуны өмнө их зохиолч Д.Нацагдорж тэмдгээр шагнуулсанд халуун хүргэе. Сэтгэгдэл ямар байна? -Баярлалаа. Энэхүү хүндтэй шагналын эзэн болсондоо сэтгэл хангалуун байгаа. “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг. Тиймээс орчлон ертөнцтэй танилцаж яваа надад энэ шагнал маш их урам өгсөн. Их зохиолчийнхоо  алдраар нэрлэгдсэн  шагналаа өнгөлж дээдэлж явна гэж боддог. Дээрх шагналыг авснаар шүлэгэнд их дуртай болж цаашид олон тэмцээн уралдаанд орох эрч хүч нэмэгдсэн. -Миний дүү саяхан болсон “Уран жиргээ” уран уншлагын наадамд тэргүүн байр эзэлж байсан. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн П.Бадарч гуайн “Эхийн сэтгэл” шүлгийг тун чадварлаг уншсан. Яагаад энэ шүлгийг унших болов? -Би өмнө нь өөр өөр сэдэвтэй шүлэг уншдаг байсан. Харин энэ жил хүүгээ санан өмөлзөж,өмөөрч байгаа эхийн тухай шүлгийг чин сэтгэлээсээ уншсан болохоор хүмүүст хүрсэн байна лээ. Би бүхий л авьяасаа дайчлан уншсан. Эмгэн шиг хувцаслаад хөгшин хүний дуу хоолойг гаргах гэж хичээсэн. Ер нь 80 настай эмээ болсон доо/инээв/. -Чи өөрийгөө Д.Нацагдорж тэмдгийн болзол хангасан гэж үзэж байна уу? -Тийм ээ. Би ном унших маш их дуртай. Тэр дундаа адалт явдалт болон шүлгийн ном унших дуртай. -Хамгийн сүүлд ямар ном уншив? -“Ховордсон ан амьтан” хэмээх ном уншлаа. Европод ховордсон шилүүс, цагаан өрөвтас, далайн нохой, бүргэд, халиу, сохор номин зэрэг амьтад ховордсныг олж мэдлээ. Эдгээр амьтадаас хамгийн эмгэнэлтэй санагдсан нь халиу. Яагаад гэвэл энэ амьтныг хүмүүс загас сүйтгэдэг гээд ихээр хөнөөдөг. Халиу нь суусрын овогт хамаардаг. Арьс нь маш гоёмсог, шигүү сорлог учраас европод нэлээд ховордсон гэдгийг тэмдэглэсэн байсан. -Хуучирч муудсан номыг хараад юу бодогддог вэ? -Дээр үеийн үүх түүхийг бичсэн сайхан ном гэж боддог. Хуучирч муудсан номыг аль болохоор засч янзлахыг хичээдэг. -Авьяаслаг охин маань олон ном уншсан байх даа. Хамгийн сайхан санагдсан номынхоо тухай хуучлаач? -Тийм ээ, маш олон ном уншсан. Хамгийн гоё санагдсан нь орос ардын шилдэг үлгэрүүдтэй “Үүлэн бор” байсан. Мөн П.Бадарч гуайн “Есөн эрдийн орон”, “Монгол түмний тэнгэр унших эрдэм, “Амьтадын  тухай адал явдалт ном” “Гэгээн уянга”, “Монголын хүүхдийн шилдэг зохиолын түүвэр” зэрэг ном ихээхэн таалагдсан. “Ном бол хавтас бүхий мэргэн хүмүүн” гэж нэгэн агуу хүн хэлсэн байдаг. Үнэхээр ном уншихаар мундаг мэргэн зөвлөгч хүнтэй уулзсан мэт болдог. -Мөнхцэцэгт чөлөөт цаг хэр гарч байна. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол? -Зав тун маруухан шүү. Чөлөөт цагаараа үргэлж л ном уншдаг. Би сурлагаа цаг ямагт ахиулахын тулд байнга ном уншдаг. Ном унших нь хүүхэд бидэнд маш их хэрэгтэй гэдгийг найзууддаа хэлье. -Ингэхэд  хэд сурдаг юм бэ? -Онц буюу А сурдаг. Би математик, зураг, англи хэлний хичээлд илүү сонирхолтой. Тэр ч утгаараа дээрх хичээлүүдээ зав л гарвал давтдаг. -Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ? -Дуучин болохыг мөрөөддөг. Мөрөөдөл маань хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Миний хообий зураг зурах. Одоогоор  хавтас дүүрэн зурагтай болсон. -Удахгүй цагаан сар боллоо. Энэ баяраар хэрхэн баярладаг вэ, Чиний хувьд энэхүү баярыг ямар байгаасай гэж боддог вэ? -Томчууд нь айргаа их ууж архиа бага уугаасай гэж боддог. Ер нь үндэснийхээ баярт их хайртай. Монгол ёс заншлаа дээдэлж төрөл саднаараа энх амгалан сайхан баярлаасай гэж залбирдаг. Энэ баяраар би аав, ээждээ тусалдаг. Цагаан сар маань хүн бүхэнд хэзээ ч мартагдахгүй сайхан баяр болоосой. -Гэр бүлийнхээ тухай жаахан хуучлаач? -Манай ам бүл зургаа.  Би нэг ах, нэг эгч, нэг дүүтэй. Манай аавыг Болдбаатар, ээжийг Сарангэрэл гэдэг. Харин манай ахыг Мөнх-Оргил, эгчийг Нандинцэцэг, дүүг Оюунцэцэг гэдэг. Дүүгийнхээ нэрийг би өгсөн. Дүүд нэр өгөх гээд аяганд будаа хийж байгаад сэгсэрсэн чинь миний өгсөн нэр гарсан. -Чамайг бас чамгүй сайн дуучин гэж сонссон шүү? -Тийм ээ, би дуулдаг. Гэхдээ нэг алдартай дуучин биш ээ. -Ингэхэд Мөнхцэцэгийн маань төрсөн өдөр хэзээ болдог вэ, Энэ баяраа чи хэрхэн тэмдэглэдэг вэ? -Миний төрсөн өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд болдог. Би төрсөн өдрөө гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. -Чи номын сангийнхаа хамгийн шилдэг уншигч нь болжээ. Танай номын санд сайн уншигч олон биз. Өдөр бүр мөр зэрэгцэн суудаг уншигч хүүхдүүдийн талаар юу хэлэх вэ? -Манай номын санд шилдэг уншигч олон. Өдөр бүр номын санд суух нь хүүхэд бидэнд маш их таалагддаг. Тийм ч утгаараа маш олон хүүхэд номын санд суудаг. Бидний унших дуртай ихэнх ном байдагм учраас бид яг л үлгэрийн ордонд байгаа юм шиг санагддаг. Манай номын сангийн уншигчдын дийлэнх нь эмэгтэй хүүхдүүд. Эрэгтэй хүүхдүүд тэвэг тоглоод номын санд тэр бүр суудаггүй. -Миний дүү сурагчдын дотуур байранд байдаг гэсэн үү? -Тийм ээ, Бид байрандаа их аз жаргалтай байдаг. Чөлөөт цагаараа шагай тоглоод ер нь л их сайхан даа. -Найз гэж юу вэ, Миний дүү хэр олон найзтай вэ? -Үүрд найзлах үнэнч анд олон байгаасай гэж би дандаа боддог. Би энэ хорвоод 11  найзтай. Амарзаяа, Даваадулам, Эрдэнэцэцэг, Цэцэгсайхан, Жаргалсүрэн, Баярмаа, Батцэцэг, Зулцэцэг, Нандин-Эрдэнэ, Урантогос, Ганцэцэг гээд их сайхан сэтгэлтэй хүүхдүүд бий. Энэ 11 найзаас хамгийн дотно хамгийн сайн нь Амарзаяа.  Би Амарзаяатайгаа багадаа ямаан дээр мордож зургаа авахуулсан байдаг. Энэ зургандаа бид хоёр их хайртай. Харах болгонд инээд хүрээд их аз жаргалтай байдаг. Бас нэг хөгжилтэй түүх ярихад өнгөрсөн зун Түвшин ахын нуруунд би үүрүүлээд Амарзаяа хүзүүн дээр нь суусан. Тэгсэн манай Амараа годройдоод уначихсан/ инээв/. Ер нь миний найз их хөгжилтэй, үргэлж инээж бусдад аз жаргал бэлэглэж явдаг нь таалагддаг. Миний найзууд хүний мөстэй хүүхдүүд гэдгийг онцлох гэсэн юм. Урантогос найз маань Улаанбаатарт байдаг. Хол байгаа болохоор найзыгаа их санах юм даа. Найз гэдэг нандин эрдэнэ Насан туршийн мөнгөн эрдэнэ Апсад дурсагдах  амин эрдэнэ Ашдын ерөөлийг бэлэглэх  амин эрдэнэ -Ингэхэд чамд эрэгтэй найз байхгүй юм уу. Дандаа охидын нэр хэлээд байна? -Надад эрэгтэй найз байхгүй.  Эцэст нь уншигч хүүхүүддээ хандаж хэлэхэд, ном их уншиж сурлагаа ахиулаарай гэдгийг захих гэсэн юм. Хүүхдүүд та нар миний захиасыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Б.Анхцэцэг  
Shuud.mn
Сонин хачин
о
2020-01-28
о
2020-01-28
муухай
2020-01-28
баас
2020-01-28
о
о
муухай
anuka:
mash saihan boljee tsaash urgeljluuleed bai duu min amjilt husey
2012-03-13
hi:
huurhun yarisan bna my duu amjilt husie
2012-02-16
ene yaria ni huuhdiin yaria bish bndaa, yariag ni zasaad bichchihsen yumuu esvel iim eogzor yariatai huuhed yumuu?
2012-02-15