Монголын даатгагчдын холбооны шинэ удирдлагууд томилогдлоо

img

Монголын даатгагчдын холбооны 2012 оны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонголоо.  Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгчөөр Монре даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал П. Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүдээр “Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. Бат-орших, “Монре даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П. Ганзориг, “Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Оюунчимэг, “Ард даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Чулуунцэцэг, “Практикал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Даваажав нарыг тус тус сонгосон байна. Хяналтын зөвлөлийн гишүүдээр “Мандал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М. Давааням, “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Монголхүү, “Соёмбо даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал В. Энхбаатар нар томилогджээ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Эдгээр газрууд чинь арилуааны даатгал шүү дээ. Гэтэл нийгмийн даатаглын хаяг тавьчихдаг нь ямар учиртай юм бол доо.
2013-02-07