Хоёр сонгууль зэрэг явах эсэхийг шийдвэрлэнэ
2012-02-14

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны "А" танхимд 14.00 цагаас  хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нараас болон Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Төрийн ордны “Б” танхимд 14.00 цагаас УИХ-ын эдийн засгийн байнгын хороо хуралдахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Уг төслийг хэлэлцснээр иргэн бүрт ногдох Тавантолгойн хувьцааны хэмжээг 1072 болгон нэмэгдүүлэх боломжтой болгож байгаа юм. С.Заяа
Shuud.mn
Сонин хачин