
Тагнуулын ерөнхий газрын тушаалаар ёсзүйн алдаа гаргасан Өмнөговь аймгийн Тагнуулын хэлтсийн дарга Б.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Б.Энхбат нь тус аймгийн Цахилгаан станцын ажлын байр руу согтуугаар нэвтэрч жилийн тайланг нь урж, инженер техникийн ажилтнуудтай зүй бусаар харьцан зөрчил гаргасан байна.