Гаалийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ
2012-02-14

Замын-Үүд боомтоор өмнөд хөршөөс их хэмжээний гахайн өөх хууль бусаар оруулсан иргэдэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн  УМБГ-т шалгаж эхэлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд зарим хил, гаалийн ажилтнууд ч холбогдсон сурагтай. Тэдэнд  175.2-т зааснаар “Хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтан, ургамлын үндэс, үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавиас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ
Shuud.mn
Сонин хачин
khulan:
gaaliihan er ni avahiin dontoi sh dee.mungu harahaaraa nud ni gylalzaad irdeg.bi neg karaorid suuj blaa tegsen heden gaaliin zaluuchuud yaj mungu hiidgee yrij bsan.hananii tsaanaas sonsogdood bgaa yum chin.zailuul ted nar neleen halsan bsan.huduu ajildag bololtoi ted.bas bolooguie ajiliinhaa huuhnuudtei yvalddag boltoi avgai har avsan en ter gd buun yum yriad l bsan.uu tiin nuursii mashin nuurs gd yriad bsan.bodvol nuursnees l mungu tsohidog yum shig bn lee. unuuh gashuun bailgui
2012-02-14
zochin:
Хужаа өөх холисон өнөөх үнэтэй хиамыг нь хүмүүс худалдаж авч идээд л...
2012-02-14