Оюутолгойн шинэ нөөцийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа
2012-02-14

Оюутолгойн орд газарт шинээр их хэмжээний зэс болон алтны нөөц илрээд байгаа билээ. Үүнтэй холбоотой олон асуудал ар араасаа хөвөрч буй энэ үед УИХ-ын Ардчилсан намын бүлгээс Оюутолгойн шинэ нөөц, Ухаа худагийн асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.22 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан байна. Тус ажлын хэсэг нь Оюутолгойн шинэ нөөцтэй “Entrée Gold” гэх компани холбоотой эсэх,   холбоотой бол Монгол Улсын хууль тогтоомж, энэ ордыг ашиглахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээ болон Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн болон уг ордоос Ухаа худагийн ордыг тусгаарласан үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх маргааныг судалж, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй ажээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж буй агаад бүрэлдэхүүнд нь Р.Амаржаргал, Б.Батбаяр, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарын гишүүд багтсан байна. Эдгээр асуудлаар боловсруулсан санал, дүгнэлтээ Бүлгийн хуралд танилцуулах үүргийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хүлээжээ. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
ALI DEER ILERSEN NUUTS TEE.ODOO L MEDEJ BGAMUU?ENTEE GOLD ILRUULEED DELHIID TSATSAAD UDAJ BGAA,50 GARUI HUVIIG NI IVANHOE EZEMSHDEG.MONGOLCHUUDAD YU CH HURTEHGUI.LITSENZIIG NI NEG GAR ZARCHIHSAN YUMAA.
2012-02-15
NARANTSETSEG:
SHINE NOOTS BAYLAGIG GADAADINHAND HAGARTLAA BAYAJSAN BAYACHUUDAD EH ORNOO HUDALDSAN LUIBARCHDAD BUU UG SHINEER HUULI DYDEM BATLAH N ZUB TA BYHEND TAIARHAJ BAINA
2012-02-15
пүрвээ:
оюутолгойн шинэ нөөцийн тухай тодорхой мэдээлэл өгөх боломж байнуу?
2012-02-15