Ниссан Мотор компани 2011 оны борлуулалтаараа түүхэндээ байгаагүй амжилтыг бүтээлээ
2012-02-15

  Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компани нь 14.4%-иар буюу нийт 4,67 сая автомашин дэлхий дахинд борлуулж урд хожид байгаагүй амжилтыг тогтоолоо. Мэдээллийн эх сурвалж: http://www.nissan-global.com/EN/NEWS/2012/_STORY/120127-01-e.html Ниссан компани нь өнгөрсөн онд Японд болсон газар хөдлөлт болон Тайланд улсад тохиосон үерийн гамшиг зэрэг бизнесийн хүнд цаг үеээс хурдан сэргэлт авч чадсанаараа энэхүү амжилтанд хүрсэн байна. Энэхүү борлуулалтын хүчтэй өсөлт нь АНУ болон бусад өсч буй зах зээлийн автомашин худалдан авалт ихэссэнтэй холбоотой юм. • 2011 онд Ниссаны глобал борлуулалт 4.67 саяд хүрч өнгөрсөн оноос 14.4% -иар өссөн байна. Ниссаны хамгийн том зах зээл болох БНХАУ-д Tiida Sedan болон Sunny автомашины тэсрэлт хийж өнгөрсөн оноос 21.9%-иар илүү буюу нийт 1,247,738 ширхэг автомашин борлуулж шинэ амжилт тогтоогоод байна. Ингэснээр Хятадын зах зээлд автомашин борлуулалтаараа дөрөвдүгээрт орж байна. • Мөн Өмнөд, Хойд болон Төв Америкт өнгөрсөн оноос 17.2%-иар илүү буюу нийтдээ 1,561,230 ширхэг Инфинити болон Ниссан брэндийн автомашин борлуулж амжилт тогтоолоо. Ингэснээр Америкийн автомашины зах зээлд эзлэх хувиа 0.6%-иар өсгөж Ниссан дангаараа 7.5%-ийг эзэлж №2 Азийн автомашины брэнд болж чадлаа. • АНУ, Бразил, Мексикийн зах зээлд ч амжилттай сайн автомашин борлууллаа. • АНУ-д Versa суудлын автомашин болон Rogue жийп автомашинаараа тэсрэлт хийж өнгөрсөн оноос 14.7%-иар илүү буюу 1,042,534 ширхэг автомашин борлуулсан байна. Мөн АНУ-д Ниссан Altima автомашин өндөр борлуулалттай байсан ба хамгийн их борлуулалттай автомашинаар тодроод байна. Ниссан компанийн АНУ-ын автомашины зах зээлд эзлэх хэмжээ 8.2% болж өссөн байна. • 2013 онд Ниссаны гурав дахь том үйлдвэрээ нээхээр төлөвлөж буй Мексик улсад Ниссан 18.6%-иар борлуулалтаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хэмжээгээ 24.8% болгож өсгөлөө. • 2014 онд анхны үйлдвэрээ нээхээр төлөвлөж буй Бразил улсад борлуулалтаа хоёр дахин өсгөж 67,097-д хүргэж, тус улсын хамгийн хурдацтайгаар өсч буй автомашинын брэндээр тодорлоо. • Япон улсад өнгөрсөн жилүүдээс 8.4% бага буюу нийт 591,312 ширхэг автомашин борлуулжээ. Энэ нь Японд болсон газар хөдлөлт, байгалийн гамшигтай холбоотой юм. • Европт Ниссан Qashqai болон Juke автомашинаараа тэсрэлт хийж 25.4%-иар илүү буюу 695,703 ширхэг автомашин борлуулж амжилт тогтоолоо. 2010 онд Европын автомашины зах зээлийн 3.1%-ийг эзэлж байсан бол 2011 онд 3.7% болгон нэмэгдүүллээ. • ОХУ-д ойролцоогоор 60,000 ширхэг автомашин буюу 73.1%-иар борлуулалтаа нэмэгдүүллээ. Ниссан Leaf-ийн борлуултаас: 2011 онд Ниссан анх удаа хамгийн их электрон автомашин буюу 22,000 Ниссан Leaf гэр бүлийн суудлын автомашин борлуулснаараа амжилт тогтоолоо. 2010 оны 12-р сараас зах зээлд борлуулж эхэлсэн хорт утаа ялгаруулдаггүй Nissan Leaf автомашин 2011 оны “Дэлхийн шилдэг автомашин” 2011 оны “Японы шилдэг автомашин” болон “2011 оны “Европын шилдэг автомашины” шагналын эзэн тус тус болсон юм. АНУ-д Leaf автомашин эзэмшигчдийн 80%-аас илүү хувь нь урьд нь хэзээ ч Ниссан автомашин унаж байгаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. 2012 онд Ниссан АНУ-ын бүх 50 муж болон Европын орнуудад Leaf автомашины борлуулалтыг тэлэхээр зорьж байна. Ниссаны хамгийн том 10 зах зээл
Нийт борлуулалт Зах зээлд эзлэх хувь (%)
БНХАУ 1,247,738 7.3%
АНУ 1,042,534 8.2%
Япон 591,312 14.0%
Мексик 224,740 24.8%
ОХУ 145,869 5.5%
Их Британи 107,463 4.9%
Канад 84,665 5.3%
Франц 78,241 3.1%
Герман 73,249 2.2%
Итали 70,455 3.7%
Мэдээллийн эх сурвалж: http://www.reuters.com/article/2012/02/08/us-nissan-idUSTRE8170GK20120208 (Reuters) Ниссан төлөвлөсөн ашгийн хэмжээгээрээ Тоёота, Хонда-г ардаа орхилоо. Японы гурван том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор 2011 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний борлуулалт хийгээд байна. Ниссан 2012 оны 1-р улиралд 290 тэрбум иений ($3.77 тэрбум) цэвэр ашигтай ажиллана гэж урьдчилан таамаглаад байгаа ба энэ нь Honda Motor компанийн 215 тэрбум иeн болон Toyota Motor компанийн 200 тэрбум иений урьдчилсан цэвэр ашгаас хол давж байна. Investrust-ийн CEO ноён Хироюуки Фукунага-ийн мэдээлснээр Тоёота болон Хондатай харьцуулахад Ниссан маш сайн ажиллаж байна. Хэдийгээр Ниссаны хувьцааны үнэ Тоёота шиг өснө гэдэгт эргэлзэж байгаа ч одоо байгаа үр дүнг харахад Ниссаны хувьцаа маш хурдацтайгаар өсч байна гэв. Хэдийгээр Ниссан 2011 онд цөөн тооны шинэ загварын автомашин худалдаалсан ч тус онд 14%-иар илүү буюу 4,67 сая автомашин борлуулж түүхэнд байгаагүй шинэ амжилт тогтоосон юм. Японы гурван том автомашин үйлдвэрлэгчдийн дундаас Ниссан компаниа хамгийн түрүүнд өнгөрсөн онд болсон газар хөдлөлт болон Тайландын үерийн гамшгаас хамгийн хурдан сэргэлт авч чадсан учраас энэхүү амжилтанд хүрчээ. Тухайлбал Ниссан зөвхөн 33,000 автомашины хохирлыг Тайландын үерээс амссан бол Тоёота болон Хонда тус бүр 200,000 автомашины хохирол амсчээ. Мөн Ниссаны Rogue болон Juke шинэ загварын автомашинууд өндөр эрэлттэй борлуулагдсан нь өрсөлдөгчөөсөө илүү гарахад тусалсан юм. Renault, Оросын Автоваз болон Ниссан Мотор хамтдаа 10%-иар илүү буюу нийт 8 сая автомашин борлуулсан байна. Энэхүү үзүүлэлтээрээ тус компаниа General Motors болон Volkswagen компаний дараа дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ниссан Мотор нь гол өрсөлдөгч Тоёотаг борлуулалтын хэмжээгээрээ гүйцсэн гэсэн үг юм. Ялангуяа өнгөрсөн оны сүүлийн улиралд /10-р сараас 12-р сард/ Ниссан Мотор хамгийн их хэмжээний борлуулттай сарууд байсан ба нийт 118.1 тэрбум иений орлоготой ажилласнаар цэвэр ашгийн хэмжээгээ 3.2%-иар буюу 82.67 тэрбум иен болгож өсгөлөө. Дараагийн 24 сарын хугацаанд Ниссан 20 шинэ загварын автомашин дэлхийн зах зээлд борлуулахаар төлөвлөж байгаа ба тэр дундаа АНУ-ын зах зээлд Ниссан Altima суудлын автомашины борлуулалтаараа тэсрэлт хийхээр төлөвлөж байна. Сүүлийн үед чангараад байгаа иений ханшны улмаас Ниссан Infiniti JX, Rogue, Murano SUV автомашины үйлдвэрлэлээ Японоос гадна үйлдвэрлэхээр болоод байгаа ба энэ нь гадаадын зах зээл дээрхи Япон технологиор үйлдвэрлэсэн автомашины тоог нэмэгдүүлэхээр зориод байна.  
Shuud.mn
Сонин хачин