Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын албан тушаалын хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчид хэлэлцэн шийдвэрээ гаргажээ. Түүнд холбогдох хэргийг шүүгчид хэлэлцэн гэм буруутайд тооцон 2.6 жилийн хорих ял оноосон байна.
Хэргийн талаар сануулбал Засаг дарга Д.Оюунбат таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендер авч будилаантуулсан, Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан зэрэг үйлдлийг нь АТГ шалгасан аж.
Н.Бүжин