Цэцэрлэгийн багш, ажилчид сургалтад хамрагджээ
2012-02-16

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 29, 41, 121 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Сургалтыг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн ахлах, эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч, Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагч нар явуулсан байна. Тус цэцэрлэгийн багш, ажилтнууд уг сургалтад хамрагдсанаар өөрсдийн үйл ажиллагаа, цэцэрлэгийнхээ орчин, анги танхим, гал тогооны эрүүл ахуй, халдвар хамгаалал, бараа материалын нөөц, чанарт тавих шаардлагад үнэлгээ хийх аргачлалд суралцсан аж. Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн төслийн менежер Такако Шибата, тус сангийн Монгол дахь төслийн зохицуулагч А.Отгончимэг нар сургалтын явцтай танилцаж, сургалт зохион байгуулсан байцаагч, багш нартай санал бодлоо солилцжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин