Францын тэргүүн хатагтай Карла Бруни-Саркозигийн амаржих хугацаа болж, тэрээр Парисын хамгийн нэр хүндтэй эмнэлгийн нэг “Мюэтт”-д хэвтжээ. Түүнд зориулан тус эмнэлгийнхэн дөрвөн өрөө тусгайлан бэлдсэн юм. Мөн цагдаагийн ажилтнууд хэрэгт дуртай сэтгүүлчдийг хол байлгахын тулд тусгай журам гаргажээ. Журмын дагуу сэтгүүлчид болон гэрэл зурагчид эмнэлгийн үүдэнд 200 метрээс дотогш ойртож болохгүй юм байна.
Францын Ерөнхийлөгчтэй тун ойр гэх эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл Карла Бруни нуган үртэй болох бололтой.
Р.Гэгээ