Бандерасын эхнэр гоо сайхны мэс заслын золиос болжээ
2011-10-11

Нэрт жүжигчин Антонио Бандерасын эхнэр, жүжигчин эмэгтэй Мелани Гриффит саяхныг хүртэл холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд багтдаг байв. Гэвч цаг хугацаа хатуу хуулийнхаа дагуу эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг авч одоход Мелани Гриффит гоо сайхны хагалгаа хийлгэхээр сэтгэл шулууджээ. Гэвч харамсалтай нь түүнд хийсэн гоо сайхны хагалгаа амжилтгүй болсноор нүүр нь аймшигтай харагдах болсон байна. Мелани хэдэн хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа нүүрнийхээ арьсыг татуулснаа ний нуугүй ярьсан юм. Гэтэл Лос-Анжелест болсон нэгэн сайн санааны үйлсийн ажиллагаанд оролцохоор ирэхэд нь түүнийг гоо сайхны хагалгааны золиос болсныг хэн ч хараад ойлгохоор байжээ. Мелани Гриффитийн урьдын дүр төрх ихэд өөрчлөгдсний зэрэгцээ хамгийн гол нь тун аймшигтай харагдаж байж. Меланигийн нүүрний арьс гэнэт ийнхүү аймшигтай хувирсныг хэвлэлийнхэн олон жилийн өмнө согтууруулах ундаанд донтож байсантай нь мөн холбон тайрбарласан байна.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин