“Петровис” компани сар шинийн баяртай холбогдуулан шатахууны үнээ өнөөдрөөс эхлэн 50-80 төгрөгөөр буулгах шийдвэр гаргажээ. Тус компани АИ92 шатахууныг 1780, АИ80-ыг 1430, АИ95-1930, АИ98-1930 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм. Энэ талаар “Петровис” компанийн ОННХ-ийн ажилтан П.Цэрэннямаас тодрууллаа.
-Танай компани хэзээнээс шатахуунаа хямдарсан өртөгөөр худалдаж эхэлсэн бэ?
- Өнөөдөр өглөөнөөс эхлэн “Петровис” компанийн бүх салбар шатахуун түгээх станц АИ80 -1430, АИ92- 1730 АИ95- 1830, АИ98-1830 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
-Урамшууллын хямдрал хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Ямар ч байсан сар шинийн баяр дуустал шатахууныг 50-80 төгрөгөөр хямдарсан үнээр худалдаална. Баярын дараагаар буюу ирэх гуравдугаар сараас шатахууны үнэнд өөрчлөлт орох эсэх тодорхой болно. Одоогоор эцсийн байдлаар шийдвэр гараагүй.
Дашрамд дурдахад Шунхлай компани АИ80-1430, АИ92-1730, АИ95-1880, АИ98-1930 төгрөгөөр худалдаж байгаа бол Жаст Ойл АИ80-1430, АИ92-1730, АИ95-1800, АИ98- 1930 төгрөгөөр тус тус борлуулж байна.
Н.Бүжин