Тавантолгойгоос иргэн бүр 1072 хувьцаа эзэмшихээр боллоо
2012-02-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэж, баталлаа. Дээрх төслүүдэд зааснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаанаас Монгол Улсын иргэд 20 хувийн хувьцаа эзэмших болж байгаа юм. Мөн үндэсний аж ахуйн нэгжид тус компанийн хувьцаанаас 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь арилжаалахаар тусгасан билээ. Ингэхдээ Хүний хөгжлийн сангаас нэг сая төгрөгөө сургалтын төлбөр хэлбэрээр авсан оюутнуудад хувьцаа олдохгүй. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувь хишгээ нэг сая төгрөгөөр бэлнээр авсан нөхцөлд дээрх 1072 ширхэг хувьцаа олдохгүй болж буй юм. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд энэ асуудал нэлээд хөндөгдөж байна. Мөн “Эрдэнэс тавантолгой” компани хэр чадамжтай байна вэ гэдэг асуудлыг ч УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хөндлөө. Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэс тавантолгой компани нь 250 сая ам.долларыг урьдчилж зээлэн түүнийгээ иргэддээ тараагаад өгсөн. Ийм нөхцөлд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үнэ цэнийг нь бууруулах юм биш биз” гэж байлаа. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажил явдаггүй, харин хувийн хэвшлийнх гялтагнаад байдаг. Үүний тод жишээ бол Том тавантолгой компанийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “Энержи ресурс”, “жижиг Тавантолгой”, “Дайцүкц” зэрэг компанийн ажлаас харж болно. Энэ нь Засгийн газрын зүгээс төрийн өмчит компанийн ажлыг хэргээр явуулахгүй байсаар унагах чиглэл рүү явуулж байна гэж хардахад хүргэж буйгаа нуусангүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будын хэлснээр бол “Эрдэнэс тавантолгой” компани таван лиценз эзэмшдэг. Дээр нь иргэдийн 50 хувь нь шахам хувьцааныхаа оронд бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг гадаад зах зээлд гаргахад асуудалгүй. Компанийнх нь өөрийн үнэ цэнэ 6.1 тэрбум ам.долларын үнээр үнэлэгдэж байгаа тухай холбогдох албаныхан өгсөн гэв. Хэлэлцүүлгийг төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Төсөл хэрэгжих хугацааг өнөөдрөөс хэмээн тогтооё. Цагаан сарын өмнө нэг сая төгрөгөө авах сонирхолтой иргэд байгаа учраас ийм горимын санал гаргаад санал хураая” гэсэн боловч танхимд дэмжлэг авсангүй. Уг хэлэлцүүлгийн өмнө Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм. Б.Саруул
Shuud.mn
Сонин хачин
sansar:
sain bn.
2012-07-06
Иргэн:
Хувьцаа нь их ашиг дагуулаад байхгүй юу даа. Одоогийн УИХ гишүүд бүгд том жижиг кампаниудтай. Эд нар төр барих хугацаандаа энэ хувьцаанаас өөртөө хэрхэн ахиухан хувьцаатай болох тухайгаа л эргэцүүлж суугаа. Эхлээд бүх кампаниудад өгөх хувьцаанаасаа татгалзсан. Ингэхдээ эдгээрийг иргэдэдээ өгөх нь зүйтэй юм байна гээд хөөрхөн тайлбарлаж байгаа юм. Харин одоо иргэд ихэнхи нь бэлэн мөнгө авахыг мэдэж байгаа учраас л хувьцаа, 1 сая төг 2-н аль нэгийг сонго гэсэн сонголт тулгаж байна. Хөдөөний уулаар нэг тарсан малчид, тэдний ар гэрийхэн хувьцаа гэсэн сонголт хийх үү? мэдээж үгүй. Тэдний хувьцааг 1,0 сая дээрэмдэж өөрийн кампаниудадаа авах гэж байна. Үндсэн хуулинд газар, түүний хэвлийд байгаа баялаг ард түмний өмч байна гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Тиймээс иргэн бүрт хүссэн хүсээгүй ч хувьцаа өгөх ёстой. Бид шаардах эрхтэй. харин 1,5 сая төг бол өөрсдөө өгнө гэж амлан сонгуульд ялсан амлалт. Амласан бол өгөх л ёстой. Гомдсон хүүхдээс төрөл бүрийн л авир гардаг хамтарсан засгийн газраас гарсан АН-д гомдлоо ийнхүү тэдний амлалтыг алга болгох замаар илэрхийлж байгаа нь буруу юм.
2012-02-17
оюун:
Засаг төр минь ээ та нар ард түмэн ээ юу ч ойлгодоггүй малууд гэж бодоод байна уу. Бид чинь зохих хэмжээний боловсролтой наадах цаадахаа ойлгохтойгоо байгаа шүү. Оюутан болон өндөр настан,хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 1 сая төгрөгөө авахаар "эрдэнэс тавантолгой"-н хувьцаа эзэмших эрхгүй болж байна уу. уг нь монголын хүн бүр эзэмших эрхтэй гэсэн биз дээ. 1,5 төгрөг чинь бол сонгуулийн амлалт байсан шүү дээ .энэ мөнгө чинь "хүний хөгжил сан"-аас өгч байгаа биз дээ. тэгээд 536-*д дансаа нээлгэсэн хүмүүс яах болж бна. аль алийн нь авмаар бна шүү ард иргэд чинь улам л ядуурч бна.
2012-02-17
zochin:
ene u enhtuwshin gej neg lalr bn chi ene uguumur gej hogiin tsegee hol awaachij hayachee dandaa hudlaa shaaj bdag uguumur shig hogiin tseg ene hotod hereg alga tend tos maslo er ni l bhgui hog alga deer ni jinhene arhichdiin gazar enhtuwshin lalaraa ene hogiin tsegee hol awaachij haya zamiin tugjreliin gol shaltgaan chi mungu olj bwal bi gertee orj chadahgui bolj bnuu muu nowshoo
2012-02-16
zochin:
bi yduu hun ajil oldohgui bn ajil hiimeer bna 21ugch heden jil doromjilloo odoo zailstgaa 21 shig hereggui ym alga neg shan arhinii mungu ta naraas unen zalhaj durgui hurch bn
2012-02-16
zochin:
huue say tugruguu awii caihan shaadag garuud we naad hudlaa shaah chini dendlee
2012-02-16
irgen:
ta nar bolidoo ard tumeniig erguu heden mal hashchihsan yum shig bodotsgooh yumaa,heniig ta nar huuraad baigaa yum be???1072 huvitsaag ard irgeddee unegui omchluulne gej l yarij baisan shuu dee!!!!hunii hogjiliin mongo bol ta nariin songuulidaa amalsan 1say 500myangan togrog shuu dee getel yagaad 1072 huvitsaatai holij hutgaad irgediin tolgoig erguuleed baigaa yum be???ene chin denduu amia hicheesen ovilgogui ochuuhen muu sanaa bishuu????bolij uzetsgee ta nar!!!jinhene durgui hurgej baina shuu muu novshnuudaa
2012-02-16
monkbaatar Irgen:
uul n 536n 1say bolood bgagvi bilvv 1072n tegeheer 2say bolohgvi gjvv ain Ulsiin tor zasag mim bidniigee Hoorhon dongochloo gj bodoj bga bhda tegwel gvi shvv said darga naraa Songuuli bno shvv ain ODO AMLALT chin 3n say bolj garah bhda te tegwel yahu yostoi Vnegnii doodhiig haraad turj vhne gej boloh bhda Vildwerchnii ewleliin Ganbaatar min iim zvi bus ym der dugarahgvin bhda CHAMAIG demjih hvn heden zuugaaraa bga shvv GANBAATAR aaa
2012-02-16