XIII их наадмын цанын тэмцээн эхэллээ
2012-02-17

Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын хүрээнд зохиогдож буй  цанын тэмцээний нээлт өчигдөр боллоо. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт зохиогдож буй тус тэмцээнийг Биеийн тамир, спортын газар, Монголын цанын холбоо, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд аймаг, дүүрэг, тусгай байгууллагуудын нийт 18 багийн эрэгтэй 42, эмэгтэй 40 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Цаначид эрэгтэй, эмэгтэй сонгомол ба тэших төрлөөр эрэгтэйчүүд 10,15, 20, эмэгтэйчүүд 5,10,15 км-ийн зайд өрсөлдөх юм. Мөн 3x3 км-ийн эрэгтэй, 3x2 км-ийн эмэгтэй буухиа төрөлд уралдах юм. Тус тэмцээн энэ сарын  19 ний өдөр хаалтаа хийж,  аваргуудаа шалгаруулна. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин