
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны V Бага хурлаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудал байсан. Уг албыг хашиж байсан О.Алтансүх өөр ажилд шилжсэнтэй тул түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилсон байна. Ингэснээр тэрээр НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Бага хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналыг авч, генсек болж байна.
Залуучуудынхаа бага хурлд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хуралд нь оролцож амжилт хүсээд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн зорилго нь МАН болон НАМЗХ-ны хамтын ажиллагааны зарчим, үр дүнг тодорхойлон зохицуулж Монголын нийт хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж буй залуучуудын хөгжил, улстөр, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх юм байна.