Цөмийн энергийн газрын хоёр толгой хэнд үйлчлэх вэ?
2012-02-18

Манай цөмийн энергийн салбар өнөөдөр хоёр толгойтой  болоод удаж байна. Үлгэрт гардагаар бол олон толгойтой бол атгаалжин хар мангас болдог. Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг, дэлхийн улс орнуудын арааны шүлсийг гоожуулаад байгаа ураны салбар хөл толгойгоо олохгүй, дур мэдсэн дарга нартай байгаа нь гадаадынханд олз болох, улс орноо мөхөлд оруулах атгаалжин хар мангас болж хувирахыг  үгүйсгэхгүй. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын санаархал шингэж, гар хөлөө дүрээд эхэлчихсэн гэдгийг ЦЭГ-ын дарга С.Энхбат  саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Энэ салбарыг улстөржүүлээд байгаа нь үүний нөлөө гэх. Манай улстөрчид ч тэдний дохиогоор хөдөлж, эх орондоо цөмийн хаягдал булшлах тухай ярьж гэрээ хэлэлцээ хийх тухай хөндсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ЦЭГ-ын даргаас чөлөөлөгдсөн ч шүүхээр заргалдаж яваа С.Энхбат, түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа Г.Манлайжав нар дуу нэгтэй хүлээн зөвшөөрөн ярьсан байна. Тэдний ярианаас харахад эх оронч үнэр үнэртэж, ураны салбарыг энхийн зорилгоор ашиглах хэрэгтэй, гадаадын хөрөнгө оруулагчдын шуналд автуулж болохгүй гэсэн өнгө аяс гарч байна. Гэхдээ тэдний энэ уран үгний цаана улстөрийн ямар хүчний ашиг сонирхол нуугдаж байгааг мэдэхгүй. Цөмийн салбарт улстөрийн сонирхол  шургалж, даргыг нь халж сэлгээд   бараг жил дамнасан албан тушаалын тэмцэл өрнөөд байгаа нь энэ бүгдийг гэрчлэх. Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн газрын байрны хоёр жигүүрийг С.Энхбат, Г.Манлайжав нар эзэгнэн хэдэн цэргээ хоорондоо бөмбөгнүүлэх болж. Ажилчид нь  итгэл үнэмшлээрээ, ажил олгосон, татсан гэх шалтгаанаар өөрийн даргадаа үйлчилж хоёр хуваагдаад байгаа аж. Хэдийгээр энэ байдлаа ил хэлэхгүй ч хөндлөнгөөс харахад ил болжээ. ЦЭГ-ын дарга С.Энхбат Засгийн газрын хуралдаанара гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд  хууль бусаар ажлаасаа халагдсан  хэмээн зарга үүсгэсэн. Өнгөрсөн зун бие нь нэлээн чилээрхсэн боловч өнөөдөр цоо эрүүл болоод ирлээ. Одоо нэгийгээ үзэж нэхий дээлээ урлцахад бэлэн гэж ярьжээ. Эхний алхам нь буруу шийдвэр гаргасан Ерөнхий сайдтай заргалдах. Дараагийн алхам нь цөмийн хаягдлыг Монголд булшлуулахгүй байх гэсэн байх юм. Энэ талаараа тайлбарлахдаа Би хуваарийн дагуу амарсан. Амарч байх хугацаандаа би Архангай аймагт утасны сүлжээ барьдаггүй газар байлаа. Тэгээд аймгийн төв рүү орж ирээд утсаа асаахад Ерөнхий сайдын шадар туслахаас “Дарга дуудаж байна” гэсэн мессеж тав хоногийн өмнө ирсэн байсан. Дуудсан уу гэвэл дуудсан байгаа биз. Гэхдээ надад мэдэгдэхгүйгээр дуудсаныг дуудсанд тооцох уу, үгүй юү. Намайг өөрсдөө “амар” гэчихээд дараа нь “том толгой гаргалаа, хөдөө явлаа” гэх юм. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Би бол үүнийг намайг зайлуулах гэсэн арга саам болов уу гэж ойлгож байна. Ийм сонирхолтой хүмүүс олон байна шүү дээ… …Одоогийн парламентад цөмийн хаягдлын  талаар ярьсан нэр бүхий хүмүүс бий. Гэхдээ одоохондоо тэдний нэрийг хэлэхээ больё. Өөрсдөө эхэлж ярьчихаад шуугиан дэгдээд эхлэнгүүт нь “үгүй, үгүй” гээд байгаа юм. Төрийн тусгай байгууллагууд мэддэг л байгаа даа. Мэдэхгүй бол шалгаад үзэхэд гараад ирнэ дээ. Ер нь ийм яриаг улстөрчид хийсэн үү гэвэл тийм. Яг гэрээ байгуулсан эсэхийг нь хэлж мэдэхгүй” гэжээ. Хэрэв байдал эвгүйтвэл бүх үнэнийг гэрчилнэ гэсэн сүрдүүлгийн өнгө аяс харагдаж байна. Өөрөөр хэлбэл улстөрийн тохироо хийвэлү амаа хувхиад явах бололтой юм. Тэгвэл түүний ажлыг түр орлох үүрэг хүлээгээд байгаа Г.Манлайжав цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар гарсан ярианд тайлбар өгчээ. Тэрээр “ Цөмийн хаягдлын талаар Америк, Япон, Монголын хооронд гурвалсан гэрээ байгуулах гэж байна гэх мэдээллийн талаар бидэнд одоогоор мэдэх зүйл алга байна. Цөмийн хаягдалтай холбоотой асуудал яригдах гэж байгаа бол тусгай ажлын хэсэг хэлэлцэж, яамдаас санал авч Засгийн газраар оруулсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, дараа нь УИХ-аар шийдэх учиртай. Цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг хуулиар хориглосон байгаа. Дээр хэлсэн үйл ажиллагаа явагдаагүй болохоор бидний зүгээс мэдэх зүйл алга. Янз бүрийн түвшний хүмүүс албан бусаар ярилцсан байхыг үгүйсгэхгүй. Харин цөмийн түлштэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн тухай хууль болон Төрөөс баримтлах бодлогын хүрээнд тусгасан зүйлс бий. Өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи нэвтрүүлэх зүйлс орсон” гэжээ. Тэгэхээр энэ хоёр эрхэмийн хэлж буйгаар  улстөрчдийн гадаадын хөрөнгө оруулагч, их гүрнүүдийн ашиг сонирхолтой нийцээд байгаа  гэх ойлголтыг өгч байна. Б.Ургамал  
Shuud.mn
Сонин хачин
atom:
ter battor gej zahialgaar ajilaa gvizetgedeg china nohor baigaa .ter ydahgvi shorond oroh baihaa
2012-05-25
mgl:
manlaijaviig onts genuu ugaasaa Hurelsuh manlaijav 2 chin naizuud shuudee bas erunkhii said bna bie bie deeshee tataad goy yumaa manlai chi baraa ajilluulj bgaa yu huu chi ih luivar hiij bsandaa ta 2 chin goy hosuud shuudee mungu hiihdee
2012-02-24
Baagii:
Enhbatiin tuhai nemj helehed bi Enhbatiig Ih surguuliig taliigaach aav Sodnomooroo turee barij arai chuu togsson ner hemeesniig medne. Ulgen salgan tugssun aav ni neg udaa sogtchihood uilaad yarij baisan. Enhbatiin doctor ene ter ni bugd hudlaa huuramch bichig tsaas burduulsen (Orosod ene talaar meddeg humuus bii) Manlaijav Gunaajav bagshiin huu gehdee bagshiin huu gej turee barihgui hicheel nomoo yas hiideg onts surdag Sukhbaatariin tsalint oyutan baisan. Kommunismiin ued ih surguuli onts togsoj ulaan diplom avna gej yamar mundag ajil baisaniig bidnii ueiihen medne. Manlaijav bol jinheneesee onts bailaa.
2012-02-20
Baagii:
Enhbat yag ta nariig ingej demjine gej medeed sain hun bolj jujiglej baigaa yum. Ene bol saitar tootsoolson JUJIG. Bi Enhbatiig mash sain medne. Baashtai deer ni oortoo itgelgui ooriig ni shuumjilsen ochuuhen shuumleld uhehee shahan uurlaj zuudag (ter shuumjlel zuv oort n heregtei yum baisan ch tegdeg). Uraanii licenc hulgailah geed teriign amjij boliulsan bolohoor odoo ingej eh oronch bolj jujiglej barhirch uheh gej baigaa yum. Ooroo ene hayagdalyyg hiih gej olon jil oroldoj yavaa hun. Hudlaa manlaijaviig bitgii gutge!! Chamaig harj baigaa baashiig chin meddeg humuus bii shuu.
2012-02-20
BO:
Odoo manai ene niigem arai denduu boljee. Uneneer yawj zuw zuil hj bgaa negniigee ingj mohoogood bhgui blgood bwal ene uls orond hen yu hj buteeh ym be. Enhbat dargiin zuw. Ene buzaer zuiliig zaawal ilruulne gedegt itgej bna. Amjilt husye.
2012-02-20
MNN:
Enhbatiin tald bna. Enhbat guai unen zuwiig olno gfegt itgej bna. Ugasa zuw bodoltoi shudarga hun bolohoor uneniig ilchlene gedeg ni zuw. Ter buruu zamaar budaa teegchid odoo boliosoi.
2012-02-20
mongolia:
ingej eh orniihoo erh ashgiin tuluu zorigtoigoor hudulj bgaa tanid amjilt hvsey, hvchtei bgaarai.Teglee ch ontsgui sanagdsan yum ni hvn alban yosoor chuluu avtsan bhad ajlaasan chuluulj bdag uviagui hogiin yum hiideg garuud ve ih ontsgui sanagdlaa.Tiim l bsiin bol ajildaa orson hoino ni ter asuudlaa shiideh ni yasiin.Hervee tsumiin haygdalaa bulshilj bgaa bol ard tvmen bid yaj medhevdee huurhii deegvvree l zohitsuulchij bga shde ard tvmen bid jaahan bodoltoi handah tsag ni bolson bhaa
2012-02-20
Anti Nuclear:
Г.Зандашатар тэргүүтнүүд цөмийн хаягдлыг Монголд булшлах 10 тэрбумын долларын гэрээ хийж байсныг С.Энхбат дэлгэлээ http://sonin.mn/2012/02/%d0%b3-%d0%b7%d0%b0%d0%bd%d0%b4%d0%b0%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-%d1%82%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d1%82%d0%bd%d2%af%d2%af%d0%b4-%d1%86%d3%a9%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d1%8f%d0%b3/
2012-02-20
Anti Nuclear:
Элбэгдорж чи монголын ард түмнийг хошгируулчихна гэж бодоогүй биз дээ. Чамайг Обама ахтайгаа АНУ-д очоод урвагч Ундраагийн сэтгэсэн Монголд цөмийн хаягдал булшлах Монголын Цөмийн Санаачилга гэдэг төсөл ярилцаж байгаад ирснийг мэдэж байна. Тэгээд чи хөрсөн дор гэм болоогүй ураныг ухаж цөмийн түлш хийж Арабын Эмиратад зарчихаад дараа нь аймшгийн их цацрагийн хортой цөмийн түлшний хаягдлыг нь болохоор манай ураны хаягдал гээд оруулж ирэхээр тохироо биз дээ? Тэр 2009 оны цөмийн энергийн хууль нь хүртэл яг энэндээ тохирсон бүрхэг хийгдсэн. Хаана ч хаягдлаа буцааж авдаг стандарт байдаггүй. Энэ бол зөвхөн америкчуудад ашигтай. Арабын орнуудыг цөмийн зэвсэгтэй болчих вий гэж айсандаа гэмгүй монголчуудыг цөмийн хаягдлаа эргүүлж авдаг үйлчилгээ үзүүл хэмээн ятгаж байна. Хөөрхий монголчууд харийнхны хэдэн зуун тонн хорт цацрагт хаягдалтай хамт булшлуулсныхаа шанд нэг муу АЦС авах юм уу? Тэрний оронд АЦС бариулахгүй, уранаа ч олборлохгүй, эрүүл орчинд хорт хавдаргүй, генийн гаж өөрчлөлтгүй амьдарч байя. Нар, салхи, газрын гүний сэргээгдэх эрчим хүчийг ашиглая.
2012-02-20
Anti Nuclear:
Монголчуудаа тайвшрах болоогүй шүү! ЦӨМИЙН АЮУЛ арилаагүй. Засгийн Газар, ерөнхийлөгч ДОТООДЫН ураны хаягдал нэрээр ГАДНЫ цөмийн түлшний хаягдлыг Монголд булах бузар төлөвлөгөөгөө зогсоо! ДОТООДЫН сурвалжтай хаягдал нэрээр гадны цөмийн хаягдлыг Монголд хаях хуйвалдаан үргэлжилсээр байна!!!! Ерөнхийлөгчийн зарлигт ГАДНЫ сурвалжтай хаягдал булшлахгүй гэж заасны учир нь ийм байна. Нью Йорк Таймс сонинд 2011 оны 8 сарын 23нд гарсан нийтлэлд АНУ-ын Эрчим хүчний яамныхан нилээд хэдэн долоо хоногийн туршид Монголд цөмийн хаягдлын байгууламж байгуулах гэсэн хэмээх шуугианыг дарахыг хичээсэн юм. Харин саяхан Обамагийн засаг захиргаанаас Эрчим хүчний Яамныхан бусад орнуудаас уран зээлдэж авч ашиглачихаад, ашигласан түлшээ эх нутагт нь буцаах бодолтой байгаа гэж мэдэгдэв. Обамагийн ажлын албаны дээгүүр албаны түшмэлийн мэдэгдсэнээр АНУ- хэд хэдэн улсуудтай цөмийн түлш зээлдүүлэх арилжааны гэрээ хэлцлийг урьчилсан байдлаар тохиролцож буйн дотор Монгол, Япон, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд оржээ. Ийм маягийн зохицуулалтын дагуу ураны нөөцтэй орнууд нь уранаа олборлож, баяжуулж, түлш үйлдвэрлээд, гадаадын компаниудад зээлдүүлдэг. Дараа нь ашигласан цөмийн түлшний хаягдлыг уран олборлосон улс эргүүлж авдаг гэж тэрбээр ярьжээ. Цөмийн хаягдлыг тэдгээр орнууд яах талаар ярианд дурьдаагүй бөгөөд албаны хүний хэлснээр ийнхүү дотооддоо уран баяжуулж, хаягдал дахин боловсруулалгүйгээр цөмийн түлштэй болох аргыг санал болгoсноороо АНУ нь цөмийн зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлж байгаа гэжээ. http://www.nytimes.com/gwire/​2011/08/23/​23greenwire-official-us-in-earl​y-talks-about-intl-nuclear-961​82.html?pagewanted=all
2012-02-20
автомат улавч:
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744
2012-02-20
ene zaluu chini Hyatadad avgaigaa dagaj suuj baisan zaluu monuu
2012-02-20
ene batboldiig er ni sain shalgah heregtei.
2012-02-20
dornod zochin:
enhbatiig umuurch bna. ene zun Matad sumaas 15km zaitai gazart tsatsrag idevhit bodis baij magadgvi tuhai asuudal garaad ter dariy TSemiin energiin gazart medegdehed shuud irj vzej ugch bidniig sanaa zovoltgvi zohih hemjeend bna gej tailbarlaj ugsen bid ih baurlasan.Mun manai aimagt mardain urani ordiin hajuud shin snin gedeg huatadiin 100hyviin hurungu oruulaltai kompani zuvshuurulgvi olborlolt uavuulj bsaniig latsdaj zogsooson ene ENHBAT darga vvrgee bielvvldeg eh oronch hvn gej boddog Harin ALTANGEREL gishvvn baurlaj bgaa baihdaa hautad kompaniig dandaa umuurdug hural tsuglaan deer ENHBAT darga ter huatad uurhaig haalgalaa manai aimagt 300 sau tugrug ugdug geh shig um aurdag mongoliin tur zvtgesen hvndee haltai gej aurdag uasan vnen vg ve ene hvniig butsaaj tavih estoi shvv erunhii saidaa es tegvel DORNODCHUUD bid songuuli uguhduu MANd uguhgvi shvv eh oronchiig umuurnu
2012-02-19
tsogjav:
Enkhbat guai ajlaa khiij chadaagui ni olon zuil deer batlagdsan shuu dee. khet khotsrogdson, onoogiin khurdiig guitsekhgui baigaa khun gej kharagddag . odoo bolimoor yu, chaddag ajlaa khivel barav
2012-02-19
би:
Хүрэлсүхийн бууны нохой Манлай Еөрнхий сайдын зээ хүү энхбат нар үзэж тарж дээ
2012-02-19
зочин:
ойлгомжтой л байна шүү дээ. үгүй гэснийг нь зайлуулж өөрсдийнхөө хэлсэн бүгдийг үг дуугүй биелүүлэх утсан хүүхэлдэйгээ тавьж байгаа юм бишүү
2012-02-18
зочин:
манлайжавыг мэргэжлийн хүн гэж бодохгүй байна. зүгээр намын бууны нохой
2012-02-18
munhu:
ULS TORCHDIIN GAR HOL BOLOHGUI GEHEER OROLDOOOD BHGUI YU UGAASAA ODOOGIIN ULS ORNIIHOOO BGAA BDALIIG HARTSGAA ERHEM GISHUUDIIN L HIIJ BGAA HIIDEL BOLJ BGAA SAIN BOLSON YUM ALGA HEREWZE MONGOLD TSOMIIN HAYAGDAL BULSHILDAG L YUM BOL MONGOL OYUNLAG ZALUUS NEGDEJ TA NARIIN IDEJ UUSNII CHIN, NEREE, EH ORNOO BIDNII ERUUL MEND BIE TSUS GENOMD NOLOOLSNII CHIN TOLOOO SHUUH BNOOO ZALUUS NEGDEJ CHADNAA ENHBAT TSOMIIN ENERGIINS SALBART HUCHIN ZUTGEED UDAJ BGA BH ODOGOOR URUUGAA YWSAN YUM ALGA HARIN OOR NEGEN YACHIJ MAGADGUISHUU TSOMIIN ENERGIIG ASHIGLAH N ERCHIM HUCHNII ASHIGTAI SHIIDEL HOGJILIIN GARTS YUM SHUU HARIN SAIN HIIH YOSTOI HIIJ CHADAHGUI BOL ERTHEN BOLITSGOO YLANGAYAA ODOOGIIN ULS TORCHIDOOR BUR CH OROLDUULJ BOLKUU
2012-02-18
zochin:
Enhbat gua bol ard tumnii erh ashigt uilchleed, nogoo Maljav ch yaahav huviin ashig sonirhold uilcheed baih shig.
2012-02-18
Enhbat tand Amjilt hvsie.naad manljav chiny sayhan tv-geer zumiin hog hvleen avah bolomjtoi Gej yrysanaa martav uu.hvrelsvhiin turiivch negtei babiin naiz shvv.
2012-02-18
Зочин:
Манайхан медиа-д тархиа залгиулж байна даа. ТВ сонин сэтгүүл угаасаа үе үеийн залуус биднийг тархийг угаадаг хүчирхэг зэвсэгштээ. Ганц сэтгүүлчийн үгнээс биш өөрийн бодлоор энэ асуудалд хандаасай. Шүүхэд дуудагдсан гишүүд бүгд асуудалтай гэвч нэрийг нь бид мэдэж чадах нь юу л бол. Энхбат даргыг зөв зүйл хийж байна гэж бодож байна нэг нь ч гэсэн авилгалд үгүй гэж хэлж чадаж байна
2012-02-18
hi:
Enhbat guaig harin ch ajlaa hiij chaddag negnii toond oruulah ni zvitei gej bodoj bnshu sayhniig hvrtel ene agentlagt iim tiim asuudal gej yrigdaj bhiin sonsooguil yum bn tsumiin hog haygdaliig mongold bulshlan gesen yria genet l olnii dund yrigdaj ehelsen ni vnenii ortoi ch Enhbat guaig suudaldaa bhad ni yrigdaj tsuurhsan ni tvvnii ner hvndiig ch unagaah sanaa tsaaguur bsan gedegt itgeltei bn hervee tegeed vnen gej bdag bol bvh zvil bidnii umnu il boloh l blguide
2012-02-18
Enkhbat gej neg hudlaa erdemten tsarailsan nohor ene salbaryg budaa bolgoj bna daa. Ajlaa hiij chadahgui. Ajlaas ni halahaar olon ium iariad ajlaa ogohgui ene hund er ni uhamsar gej bna u?
2012-02-18
wahaha:
Enhbatiin uusan idsen udahgui il bolno. Bitgii gaihaarai. Ilchlegdehees yamar aimaar aij suudlaasaa tas zuurch bnaa. Tsumiin hayagdlaar show hiihee bolioroi. Ugaasaa chamtai chamgui mongold hog hezee ch oruulahgui.
2012-02-18
зочин:
Энхбат дарга өндөр боловсролтой, шударга удмаа бодсон ч яавч муу юм хийх хүн биш. Харин Төрийн томчууд олон тэрбум долларын төлөө эх орноо цөмийн хогийн газар болгох гээд байна уу даа.
2012-02-18
bidnii duu hooloi:
ene salbart olon jil ajillasan turshlagtai hvniig alban tushaalaas ni buulgaj bgan taagui sanagdaj bn zaluuchuud bid bvgd negen duugaar tsumiin hog haygdaliin esreg bga gedegt itgeltei bn gevch odoo bolj bui ene asuudald uls turiin chanartai yum yvaad bgan bish bizde gesen setgegdeliig uurin erhgui bidend turvvlj bn ymartaich ene salbariin erdemten hvn uls eh orniihoo tuluu bgad bayrlaj bn tanid amjilt hvsey
2012-02-18
Ард түмэн:
Бидний төлөө улсынхаа төлөө цөмийн хаягдал булшлах асуудалд үгүй гэж хэлж чадсан нэгнийг нь ажилаас нь чөлөөлөөд үгийг нь илжиг шиг дагах өөр нэгнийг албан тушаалд нь тавьсан мэт санагдлаа. Юмыг өнгөц талаас нь харах биш зөвийг нь тунгаах хэрэгтэй залуус минь. Энэ чинь тэр чигээрээ асар том бодлого яваад байгаа юм бишүү. Шүүхэд зүгээр хүнийг бус зүгтэй хүнийг л дууднаштээ. Та ч дээрээ даргатай бид ч дэрээ дарга тай л байдаг гэдгийг мартаж боломгүй мэт.
2012-02-18
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-18
:0:
tiim bna sh deee 2011 onii 9 sard yurunhiilugch 184 toot tushaal gargasan yum bna ENE ASUUDALD TSEG TAWIGEE
2012-02-18
Batboldoo chinii yu bodoj Manlaijaviig tomilj bgaa chini ard tumend todoos tod haragdaj bn. Bidniig sohor, teneg gej bodoogui biz dee. Tsadah boloogui sda naruu.
2012-02-18
Tombly:
S.Batbold, U.Hurelsuh 2-iin songuulias omno amjuulah gej ingej ulairan hicheej bgaa zuil ni uneheer aimaar bna shuu
2012-02-18
kkk tiin gesen huuhed iim deer huurhun shdee
2012-02-18
naizuudaa:
odoo ungursuun YURUNHIILUGCH zarlig-aaraa yamar ch uranii hayagdal Mongol ulsad yayahgui geed horitson gesen
2012-02-18
bidnii duu hooloi:
ene salbart olon jil ajillasan turshlagtai hvniig alban tushaalaas ni buulgaj bgan taagui sanagdaj bn zaluuchuud bid bvgd negen duugaar tsumiin hog haygdaliin esreg bga gedegt itgeltei bn gevch odoo bolj bui ene asuudald uls turiin chanartai yum yvaad bgan bish bizde gesen setgegdeliig uurin erhgui bidend turvvlj bn ymartaich ene salbariin erdemten hvn uls eh orniihoo tuluu bgad bayrlaj bn tanid amjilt hvsey
:0:
tiim bna sh deee 2011 onii 9 sard yurunhiilugch 184 toot tushaal gargasan yum bna ENE ASUUDALD TSEG TAWIGEE
kkk tiin gesen huuhed iim deer huurhun shdee