Ч.Сангарагчаа, Ш.Чуданжий нарыг төр өршөөв
2012-02-20

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, хээл хахуулийн гэх тодотголтой хэргүүд хэдэн он дамнан сунжирч, эцэст  нь  өршөөлийн хуульд хамрагдах нь олонтаа. Тэдний хэргийг шалгах явц удааширч асар их зардал гарах тохиолдол ч цөөнгүй бий. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж гэм буруутай нь тогтоогдож  өршөөгдсөн төрийн  албан тушаалтнуудын хэргийг дор нэхэн сануулья.                    Комиссар П.Даш цагаатгуулах гомдол гаргав Дөрвөн он дамжин сунжирсан олон хэргүүдийн нэг  /2007 оноос хойш/ ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг юм. Тухайн үедээ сүр дуулиан болж, хэвлэлийн хуудсыг хэсэгтээ л чимж байсан энэ хэрэг өнөөдөр олны анхаарлыг тэгтлээ татахаа болив. Учир нь П.Дашийн албан тушаалын хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцэн гэм буруутай гэж үзэн 3.6 жилийн хорих ял оноож улмаар өршөөлийн хуульд хамруулж ял зэмгүй үлдээх шийдвэрийг шүүгчид гаргасан. Асар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнууд дээлээ нөмрөхөө тулахаар өршөөлд хамрагддаг бол П.Даш тэгсэнгүй. Үнэхээр буруугүй юу, эсвэл нэрэлхсэн үү П.Даш “Би хэрэг хийгээгүй учир Өршөөлийн хуульд хамрагдахгүй” гэснээр хэрэг нь  шат шатны шүүхийн дунд  явсаар өнөөдрийг хүргэжээ. П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, зарим бараа материал, машин техникийг хууль бусаар авсан хэмээн буруутгаж анхан болон давж заалдах шатны шүүхээс өмнө нь  4.6 жилийн ял оноосон ч Дээд шүүх хэргийг хэлэлцээд хуулийн шинжээчийн дүгнэлт дахин хийлгэх, П.Даш, Л.Алтангэрэл нар хэрхэн бүлэглэснийг тогтоох, хохирлын хэмжээг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв. Дээрх хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хэргийг дахин шалгаж анхан шатны шүүхээр өнгөрөгч оны сүүлээр оруулсан нь энэ. Гэвч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн цагаатгуулах хүсэлтээ  П.Даш уламжлан дахин хэргийг давж заалдах шатнаас анхан шатны шүүх рүү  буцаалгасан юм.                         Ч.Сангарагчаа ялыг “тэнсэн харгалзах ял” болгон өөрчилж суллав Хууль бусаар ажилтнаа тагнаж чагнасан хэргээр шүүхээр яллуулсан Авилгатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа  хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноох шийдвэрийг хоёр шатны шүүхээс гаргасан. Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт заасан таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Үүнтэй адил зүйл ангиар буруутгагдаад байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдоогүй учир анхан шатны шүүх хурлаар цагаатгасан билээ. Ч.Сангарагчааг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар, 111.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Ч.Сангарагчаад 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан шийдсэн юм. Ингээд түүнд таван зүйл ангийн нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйл ангийг өршөөлд хамруулан үлдсэн гурван зүйл ангийг нэмж нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байв. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хуваарилагдсан тэрбээр хорих ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байгаа билээ. Гэвч хяналтын шатнаас тэдэнд холбогдох хэргийг хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн  боловч 2-2,4 жилийн хорих ялыг нь тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн юм.                                              Зоос банкны захирлыг өршөөв Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм. Түүнийг  банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлөх шийдвэр гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүнийг хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ. Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлсэн байна. Ш.Чуданжий шүүхийн шийдвэрээ авсны дараа хуульзүйн талаас нь бүхий л үндэслэлүүдтэй танилцаж улмаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах аж.                                       Л.Гүндалай гэм буруугийн эсрэг маргасангүй Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн өмчийг завшсан хэрэгт буруутгагдаж байсан УИХын гишүүн Л.Гүндалай Тайванийн Тайпэй хотоос Монгол Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 авто машинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан хэрэгт татагдсан. Эрхэм гишүүн ч гэм буруугаа хүлээн  улсад  20.3 сая төгрөгийг улсад буцаан тушаасан юм. Түүнчлэн ХӨСҮТ-д бүртгэлтэй байсан “Ланд круйзер” маркийн автомашиныг ЭМЯ-нд шилжүүлэн, улмаар Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд хүргүүлжээ. Сүүлд нь хэрэг шалгах үед уг машиныг түүний ахын хашаанаас хураан авч битүүмжилж байв. Түүний  төрийн өмч завшсан эл хэрэг нь нотлогдож  “ гэм буруугийн эсрэг маргахгүй” гэсэн өргөдөл гаргаж Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд өөрийнх нь хүсэлтээр хамруулсан. Харин төрийн өмчийг завшсан буюу Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр шалгасан хэрэг нь өршөөлд хамрагдаагүй. Түүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлэх хүртэл Л.Гүндалайд холбогдох хэргийг  түтгэлзүүлсэн юм. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
tur iveeldee avsan luivarchidaa ingej tolgoig no ilj baigaa ni alsdaa turiin ner xynd ard tymnii dund unaj buin negen tom ilrel buizaa
2012-02-20
zochin:
чудонжий ш дээ нэрийг нь зөв бичээчээ
2012-02-20