Хамгийн чинээлэг топ моделиудыг Жизель Бундхэн тэргүүлжээ
2012-02-20

                          Жизель Бундхэн энэ жагсаалтыг 96 сая еврогийн орлогоороо тэргүүлсэн байна. Бразиль бүсгүй загварын тайзнаа ноёрхоод удаж байгаа ч  өнөөдөр ч  хамгийн баян, ашиг орлоготой модель байсаар байна. Daily Mail сайт дэлхийн хамгийн  баян супер моделиудын рейтингийг шинэчлэн гаргажээ. Энэ жагсаалтад өмнөх жилүүдээс онцын өөрчлөлт ороогүй ч байна. харин эхний 10 загвар өмсөгчөөс хойшхи жагсаалтад  шинэ хүмүүс хүч түрэн орж ирсэн байна.                               Тайра Бэнкс 57 сая еврогийн хөрөнгөөрөө хоёрдугаарт жагсаж байна. Загварын тайзнаас буугаад удсан ч телевизийн болон шоу ертөнцийн шилдэг  продюсер болж чадсан.                     Кристи Бринкли 51 сая еврогийн хөрөнгөтэй.                             Кейт Мосс 50 сая еврогийнхөрөнгөтэй. Хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн энэ загвар өмсөгч уналтын үедээ ч энэ жагсаалтад багтсаар байсан юм. Өнөөдөр ч дэлхий томоохон брэнд болох Rimmel, Balmain, Agent Provocateur, Burberry, H&M, TopShop и Mango-гийн нүүр царай болсоор байна.                           Хайди Клум халамжит хань, хайрт ээлжийн үлгэр жишээ болсон энэ загвар өмсөгч нэгэнтээ энэ жагсаалтыг тэргүүлж байсан. Рейтинг нь буурсан ч эхний тавд оржээ. Нөхөр дуучин Силлагаас салах тухай дуулиан дэгдсэн ч ашиг орлогод нь нөлөөлөгүй гэнэ.                     Австралийн топ модель Эль Макферсон 38 сая еврогийн хөрөнгөтэй. Тэрээр загварын сэтгүүлийн нүүрийг чимээд зогсохгүй бусад моделиудын адил кинонд тоглож ашиг орлогоо нэмэгдүүлсэн нэгэн.                                         Германы супер модель Клаудия Шиффер 35 сая еврогийн хөрөнгө хуримтлуулсан. 1997 оноос францын гоо сайхны брэнд болох L’Oreal-ын нүүр царай болж байгаа.                     Дэлхийн загварын хар сувд хэмээгдэх Наоми Кэмпбелл энэ жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд үргэлж багтдаг. Энэ удаа 31 сая еврогийн хөрөнгөөр оржээ. Жил бүрийн дэлхийн хамгийн сайхан 50 бүсгүйн жагсаалтад ордог, дэлгэжийн бүтээлд хэдэнтээ хүч сорьсон тэрээр одоо хувийн амьдралаараа гайхагдаж яваа.                                               Загварын төдийгүй холливудын авьяаслаг бүсгүй Милла Йовович 24 сая еврогийн хөрөнгөөөрөө есдүгээр жагсаж байна.                                           Victoria's Secret шоуны нүүр царай, дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн  Адриана Лима энэ жагсаалтын 10-т оржээ.  
Shuud.mn
Сонин хачин