Эхчүүдийн одонгийн мөнгийг харъяа банкаар нь дамжуулан олгож эхэллээ
2012-02-20

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс сар шинийн баярыг угтан дүүргийнхээ нэг, хоёрдугаар одонтой 6342 эхчүүдийн одонгийн мөнгийг харьяа банкаар дамжуулан олгож эхэллээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, хишиг хувийн мөнгийг доорх хуваарийн дагуу олгохоор болсон байна. ХАДГАЛАМЖ БАНК 120 мянгат тооцооны төв -1,11,15-р хороо Яармаг тооцооны төв- 6,7,8-р хороо Яармаг 2 тооцооны төв-4-р хороо Буянт-Ухаа тооцооны төв- 9,10,16 Био шувуу касс- 12,13-р хороо ХААН БАНК Үйлдвэр комбинат тооцооны төв- 2-р хороо Яармаг хаан тооцооны төв- 5-р хороо Нисэх хаан тооцооны төв- 14-р хороо КАПИТАЛ БАНК Капитал тооцооны төв- 3-р хороо С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин