Ерөнхийлөгч 114 настай буурайд хүндэтгэл үзүүлнэ
2012-02-21

Монголын уламжлалт баяр Цагаан сарын шинийн 1-ний өдөр төрийн өндөрлөгүүд ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, гэрт очиж золгодог уламжлалтай билээ. МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 100 наснаас дээш   насалж байгаа хүмүүст, Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр 95 наснаас дээш насныханд хүндэтгэл үзүүлж бэлэг тараах юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 100 наснаас дээш 44, 95 наснаас дээш 238 буурлууд амьдардаг  бөгөөд хамгийн өндөр настай иргэн 114 жилийн нүүр үзэж байгаа аж.   Харин орон нутагт буюу Архангай аймагт Баатарын Даш-105 эм, Баян-Өлгийд Жиындын Бакей-107 эм, Баянхонгорт Шинэнгийн Долгор-107 эм, Булганд Жамбалын Цэнд-103 эм, Говь-Алтайд Пунцагийн Хацар-99 эр, Дорноговьд Лувсан-Ойдовын Данаа-99 эм, Дорнодод Аюушийн Зэвгээ-99 эр,  Дундговьд Аюурын Соль-101 эр,  Хөвсгөлд Дашнямын Юмжир-105 эм, Завханд Даваагийн Сумъяа-104 эм,  Өвөрхангайд Буянтын Лхамгив-108 эм, Өмнөговьд  Тамцэрэнгийн Аюуш-106 эм, Сүхбаатарт Найдангийн Донхоо-107 эм, Сэлэнгэд Төмөрийн Даваахүү-99 эм,  Төв аймагт Бадарчингийн Чүлтэмжамц-101 эм, Увсад Төмсийн Алгаа-105 эм, Ховдод Казарбайн Хадичаа-101 эм, Хэнтийд Цэцэгийн Чойжин-101 эм,  Дархан-Уул аймагт Дашдаваагийн Баатар-109 эр, Улаанбаатарт Маамын Ичинхорол-110 эм, Орхон аймагт Пунцагдоржийн Цэрэндулам-99 эм,  Говьсүмбэрт Норовын Готов-106 нар  амьдардаг юм байна.   Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
РАВДАН:
энэнээс ч урт ансалдаг үе байсаан настан буурй нартаа аз жаргал хүсье өшөө урт наслаарай та бүхэн минь
2018-06-01
huzuugui cda
2012-03-05
Mgl:
Eruul setgelgeetei hun urt nasalj bolno. Mun eruul huns heregledeh, 3 hor tamhi arhi piavnaas hol baih urt naslaltand nuluutei.
2012-02-21
Mongolchuuud chin urt nasaldag bolchihson yum bishuu. Nastan buurainuudad az jargal eruul enhiig husie
2012-02-21
Mgl:
Eruul setgelgeetei hun urt nasalj bolno. Mun eruul huns heregledeh, 3 hor tamhi arhi piavnaas hol baih urt naslaltand nuluutei.