“Цагаан сар-2012” шатрын тэмцээнд Б.Гүндаваа, Б.Баярмаа нар тэргүүн байр эзэллээ
2012-02-21

“Цагаан сар-2012” шатрын тэмцээн Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд болж өндөрлөлөө.   Жил бүр “Монгол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриан дор зохион байгуулдаг уг тэмцээн тун өрсөлдөөнтэй болж, их мастер Б.Хатанбаатар, Ц.Шаравдорж, Ц.Батчулуун тэргүүтэй нийт 122 шилдэг шатарчин ур ухаанаа уралдуулснаас A 2100-аас дээш чансаатайд Б.Гүндаваа Б-2100 хүртэлх чансаатайд Б.Баярмаа нар тэргүүн байрын эздээр шалгарчээ.   Дашрамд дурдахад, С.Зориг агсны санаачилгаар одоогоос 16 жилийн өмнө ОХУ, Казахстан, Узбекистан, Монголын шатарчид оролцсон “Цагаан сар” тэмцээнийг анх зохиож байгуулж байжээ.  1996, 1998 онуудад болсон тус тэмцээнд манай тамирчин Б.Хатанбаатар хоёуланд нь түрүүлж байсан аж.  Өнгөрсөн жилээс уг тэмцээн дахин сэргэж 160 гаруй тамирчин оролцож байсан юм. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин