Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна
2012-02-24

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болжээ. Элчин сайдын яаманд болсон цагаан сарын хүндэтгэлийн үйл ажиллагаанд сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал урилгаар оролцсон байна. Монгол, Япон Улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1973 онд Элчин сайдын яамаа харилцан нээсэн аж. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж иржээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин