
Солонгосын зам засвар, барилга гүйцэтгэлийн Халла Консул компани Монгол улсад зам барихаар болжээ. Тодруулбал, Чойроос Сайншанд орох нийт 187,4км засмал замыг 2013.09.01 гэхэд гүйцэтгэлийн ажлыг хийж дуусах гэнэ. Монгол улсын Мянганы зам төслийн хүрээнд Засгийн газраас 339 сая долларын хөрөнгө оруулалтаар баригдаж буй уг замыг барих ажлыг гүйцэтгэхээр болсон Халла Консул компани нь дээрх замыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр цаашдаа Улаанбаатар хот доторх засмал замыг сайжруулах, шинээр тавих зэрэг ажлыг гүйцэтгэх боломж нээгдэнэ гэж үзсэн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ