Томуугийн халдварт хүүхдүүд илүү өртөж байна
2011-10-12

Энэ оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 2-ныг дуусталх 39 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймаг) 144.171 хүн амбулаториор үйлчлүүлсний 5678 буюу 3.9%  нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.6%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 10,000 хүн амд 21.2 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 2.2 тохиолдлоор буурч, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй  байна. Улаанбаатар хотод 75.425 хүн амбулаториор үйлчлүүлсний 3096(4.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 1.1%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.4%-иар ихэссэн байна. 10,000 хүн амд 28.9 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 2.1 тохиолдлоор буурч, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 тохиолдлоор ихэссэн үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.3%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 62.0%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлага: Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 36.0%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 3.2%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар нэмэгдсэн  байна. Аймгийн хэмжээнд: 21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 3.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.1%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.4%-иар  нэмэгдсэн үзүүлэлттэй  байна.   Аймгуудад амбулаторийн үзлэгт ТТӨ 0.0%-8.7% байна. Эмнэлэгт суурилсан тандалт: Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (7107)-ийн дотор 248 буюу 3.5%-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2%-иар ихсэж, уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Лабораторийн тандалт: 2011 оны 39 дүгээр 7 хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс 32  сорьц хүлээн авч, томуугийн вирүсийн геном илрүүлэх  бодит хугацааны  ПГУ-ын шинжилгээ хийхэд томуугийн  вирүс илрээгүй.   Өмнөх 7 хоногт  хүлээн авсан  сорьцуудаас 15 сорьцийг сонгон  Coronavirus NL63, Coronavirus 229E, Coronavirus OC43, Coronavirus HKU1,  Parainfluenza 1, Parainfluenza 2, Parainfluenza 3, Parainfluenza 4, Human metapneumovirus A and B, Rhinovirus, Respiratory syncytial virus A and B, Adenovirus, Enterovirus, Parechovirus, Bocavirus,Mycoplasma pneumonia зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн өвөрмөц геном (ДНК/РНК) илрүүлэх  мультиплекс бх- ПГУ  шинжилгээ хийхэд 12(80,0%) сорьцонд дараахи үүсгэгчүүд илэрлээ. Үүнд :  8(66,6%)-д нь Риновирүс, 2(16,6%)-д нь  Короновирүс, 2(16,6%)-д нь боковирүс  тус тус эерэг тодорхойлогдов. Эерэг сорьцуудын 3-д нь Риновирүс ба Короновирүс, 2 сорьцонд Короновирүс ба Боковирүс давхар илэрлээ.
Shuud.mn
Сонин хачин