Зоос банкны хохирогчид Үндсэн хуулийн Цэцэд хандлаа
2011-10-12

Зоос банк дампуурсан хэрэг шийдэгдэхгүй хоёр он дамжиж удааширч байгаад  хохирогчдын түр хорооныхон бухимдан Үндсэн хуулийн цэцэд хоёр үндэслэлээр  ханджээ. Тодруулбал 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон аж. Хуулийн дагуу бол уг асуудлыг УИХ мэдэх гэнэ. .Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.2-рт зааснаар “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж  заасан байтал Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтрүүлж  УИХ өмнөөс шийдвэр гаргасан. Мөн Банкны тухай хуулийн арвандолдугаар зүйлд заасан “Төсвөөс санхүүждаг хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд,  иргэн банк байгуулж болно” гэж заасан. Гэтэл төсвөөс санхүүждаг хуулийн этгээд бол Сангийн яам байтал ийн  хууль зөрчсөн    үйлдэл хийсэн аж. Тиймээс уг асуудлыг Үндсэн хуулиар авч үзэх шаардлагатай гэж хохирогчдын  хорооныхон үзэж байгаа аж. Одоогоор уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа юм. Н.Түвшин  
Shuud.mn
Сонин хачин
зоосын ТУЗ-ын дарга бүх хөрөнгөөрөө алдагдлыг төлөх естой
2011-10-12