NBA-гийн бүх оддын тоглолтод Өрнөдийнхөн яллаа
2012-02-27

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2011-2012 оны улирлын бүх оддын тоглолт Орландо хотноо хэдхэн мөчийн өмнө болж өндөрлөлөө. Amway Center ордонд болсон ээлжит бүх оддын тулаанд Өрнөд бүсийн одод 152: 149 буюу гуравхан онооны зөрүүгээр Дорнодын оддыг яллаа. Байнум, Блэк Гриффин, Коби Брайнт, Кевин Дюрант, Крис Пол, Дирк Новицки, Тони Паркер, Ламаркус Олдриж, Уэстбрук, Марк Газол, Стив Нэш, Кевин Лав нарыг эгнээндээ нэгтгэсэн өрнөдийнхний багаас Кевин Дюрант 36 оноо авч хол тасархай багийнхнаа тэргүүлж улмаар энэ удаагийн бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртлээ. Мөн Өрнөдийн одоос Коби Брайнт бүх оддын тоглолтод нийт авсан оноогоороо алдарт Майкл Жорданы амжилтыг эвдэж чадав. Харин Дорнодын багийн бүрэлдэхүүнд Кармело Энтони, Леброн Жеймс, Дуайт Ховард, Дуэйн Уэйд, Деррик Рөүз, Луол Денг, Хиберт, Рондо, Игуодола, Пол Пирс, Крис Бош, Дерон Уильямс нар багтсан юм. Гараанд Дорнодынхноос Кармело Энтони, Леброн Жеймс, Дуайт Ховард, Дуэйн Уэйд, Деррик Рөүз нар гарсан бөгөөд тэдний багаас Леброн Жеймс эсрэг багийн Дюранттай адил 36 оноо салгаж багийнхнаа тэргүүлэв. Өрнө, Дорно бүсийн одууд энэ тэнцүү өрсөлдөж эхний хоёр үед Өрнөдийнхөн 39:28, 49:41 оноо авч илүүрхсэн бол сүүлийн хоёр үед 36:43, 28:37 оноогоор Дорнодынхон талбайд илүү байсан ч эцсийн мөчид ялах боломжоо алдсан юм. Өрнөдийнхнөөс хамгийн муу үзүүлэлтийг талбайд тав таван минут тоглосон Эндрью Байнум, Стив Нэш нар нэг ч оноо аваагүй үзүүлэлттэй бичигдсэн бол Дорнодоос 6 минут талбайд гарсан Луол Денг нэг ч оноо авалгүй мөн бичигдлээ. Ийнхүү NBA-гийн бүх оддын тоглолт ширүүн өрсөлдөөн бүхий гайхамшигтай тоглолтыг үзэгчдэд харуулж чадлаа. Өрнөдийн оддын авсан оноо Байнум 0 Блэк Гриффин 22 Кевин Дюрант 36 Коби Брайнт 27 Крис Пол 8 Дирк Новицки 7 Тони Паркер 6 Ламаркус Олдриж 4 Уэстбрук 21 Марк Газол 4 Стив Нэш 0 Кевин Лав 16 Дорнодын оддын авсан оноо Кармело Энтони 19 Леброн Жеймс 36 Дуайт Ховард 9 Дуэйн Уэйд 24 Деррик Рөүз 14 Луол Денг 0 Хиберт 3 Рондо 2 Игуодола 12 Пол Пирс 3 Крис Бош 7 Дерон Уильямс 20    
Shuud.mn
Сонин хачин
Mandakh:
Ed nar hulgain zuragnuud uu?
2012-03-09