Ахлах сургуулийн сурагч халдлага үйлдэж, хүний аминд хүрчээ
2012-02-28

АНУ-ын Охайо мужийн Чардон хотын ахлах сургуульд эмгэнэлт хэрэг гарчээ. Өчигдөр тус сургуулийн нэгэн сурагч буугаар зэвсэглэж өглөөний цайны цагаар сургуулийнхаа цайны газарт гал нээж нэг хүний аминд хүрч дөрвөн хүн хүндээр шархадсан хэрэг гарчээ. Халдлага хийсэн сурагчийг сургуулийн байрнаасаа гадуур ойролцоох газарт баривчилсан байна. Тэр цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагдсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Одоогоор юуны учраас ийм халдлага хийсэн тухай нарийвчилсан мэдээлэл гараагүй, таамаглал төдийгөөр хязгаарлагдаж байна. Н.Өрнө      
Shuud.mn
Сонин хачин
one of the US college school act. watch movie "Elephant"
2012-02-28
gabor:
har tamhi tatsan yumuu haashaa yum
2012-02-28