Зураасан зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2012-02-28

Залуу уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг  “Алтан бийр” үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн байранд нээлтээ хийлээ. “Art of tomorrow” гэсэн уриан доор зохион байгуулагдаж байгаа дээрх үзэсгэлэн ийнхүү зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэнд зураасан зураг, уран зураг, фото арт, уран баримал гэх мэт дүрслэх урлагийн төрлүүдээс бүрдсэн 100 гаруй уран бүтээл дэлгэснээрээ онцлог боллоо. Тус үзэсгэлэнгийн хүрээнд ирэх гуравдугаар сарын 1-нд 11.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд  “Таталбар зураг”-ийн уралдаан зарлах тул оролцох уран бүтээлчид мөн сонирхогчид хүрэлцэн ирж үзэх боломжтой юм байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин