
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж камерийн дуранд өртсөн жолооч нарын дугаарыг мэдээллээ.
Баярын өдрүүдэд улаан гэрэл зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарын 464 удаагийн тохиолдлыг бүртгэн авчээ. Эдгээрээс 0501 УНЗ, 3991 УНЗ, 4399 УНЭ, 7339 УНЛ, 7713 УБТ, 9281 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар нэг өдөрт 2-3 удаа зөрчил гаргасан тул эрхээ хасуулахаар болжээ.

Харин 60-105 км цагийн хурдтайгаар хотын хөдөлгөөнд оролцсон 385 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 0238 УНР, 1112 УНМ, 1389 УНИ, 1497 УНН, 467 УНЭ, 8506 ТӨА, 8630 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар 99-105 км цагийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцсон тул мөн эрхээ хасахаар болжээ.


Хот доторх замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн хурд ямар цагт 60км/цаг байх ёстой. Гэтэл 100 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа нь жолооч таны амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой. Түүнчлэн явган зорчигчдын амь насанд аюул учруулахуйцаар хөдөлгөөнд оролцож байгаа тул хурд хэтрүүлэн давхихгүй байхыг холбогдох албаныхан санууллаа.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ