Хүүхдүүдэд зориулж ном хурлаа
2012-02-29

Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас санаачилан Мамба дацан хийдтэй хамтран хүүхэд багачуудад зориулан буян ном хурах үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.   XVII жарны Баясгалант хэмээх Усан луу жилийн босгон дээр найм дахь жилдээ болж буй энэ хурал номд Цагаан шүхэрт, Цагаан дарь эх, Хамчу нагва тэргүүтэй нийт найман номыг үнэ төлбөргүй хурсан байна.   Номын хуралд Ерөнхий боловсролын сургуулийн болон асрамжийн төвийн 80 гаруй хүүхэд багачууд оролцжээ.   Энэ үеэр тус хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж хүүхэд багачуудад зориулан буян ном, өвөг дээдсээ хүндлэх, засал хийлгэхийн ач тусын талаар сургаал айлдсан байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин