Сирид өдөрт 100-гаас доошгүй иргэд амиа алдаж байна

img

Сирид өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нийтдээ 7500 энгийн иргэд амиа алдсан хэмээх тооцоог НҮБ-аас гаргажээ. Олон улсын хүмүүнлэгийн Улаан загалмайн нийгэмлэг Сирийн Хомс хотод тусламжийн цуваа илгээн шархтнуудыг тус хотоос гаргаж эхэлсэн билээ. Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг огцорч гал зогсоосон нөхцөлд түүний аюулгүй байдлыг батлан дааж цагаачлалын статус олгох болзлыг ч Арабын лигийн гишүүн орнуудын зүгээс тавиад буй. Гэсэн ч НҮБ-ын түвшинд ч, Арабын лиг аль ч талуудын Сирийн иргэний дайны галыг зогсоох оролдлого удаа дараалан бүтэлгүйтсээр байна. НҮБ-ын гаргасан тооцоогоор Сирид өдөрт 100-гаас доошгүй энгийн иргэд амиа алдсаар байгаа гэнэ. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ