Хавар ба аз жаргал
2012-03-01

Шөнө богиносч өдөр уртсан хорвоо дэлхий нарны гэрлээр туяаран байна. Цас ханзарч, дулааны урь ороод хүн бүрийн сэтгэл өөдрөг болж , цээж  дүүрэн амьсгална.  Хавар хамгийн сайхан улирал биш гэж үү? Охид бүсгүйчүүд өвлийн хувцсаа тайлж олон өнгийн цэцэг адил хотын гудамжийг чимж эхэллээ. Энэ л үед бүсгүйчүүд хувцас загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг сонирхож, моодноос хоцрохгүй ганган дэгжин хувцаслахыг хүсдэг билээ.  Та ч бас үеийн олон бүсгүйчүүдээс дуталгүй хөл нийлүүлэн алхахыг хүсч байгаа биз дээ? Тэгвэл танд дэлхийн загварын төв болсон Милан, Лондон, Парисын загварын долоо хоногуудыг алдалгүй үзүүлж, алдартай загвар өмсөгчдийн сайхан харагддагийн нууцад нэвтэрч чадах Fashion TV HD, Fashion One HD зэрэг шилдэг сувгуудыг IPTV толилуулж байна. Ажлаа тараад гэртээ очиход нар шингээгүй гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг ихэссэн мэт байгаа биз дээ? Яг энэ л үед телевизийнхээ өмнө бүгдээрээ суугаад олон  төрлийн киног багтаасан IPTV-ийн Видео сангаас дуртай киногоо сонгон үзэж цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөгөөрэй. Хаврын улирал ирэхээр хүн бүрийн сэтгэл өөрийн эрхгүй догдлоод, хайрын тухай бодож гэгэлздэг. Хавар хайр гэдэг хоёр үг салшгүй холбоотой мэт л байдаг. Хол байгаа хайртай дотны хүнтэйгээ утсаар холбогдож, сайхан дуу хоолойг нь сонсч, дүрс дүрсээ харан ярих нандин мөчийг Юнивишнийн шинэ үеийн суурин утас танд бэлэглэнэ. Энэ сайхан улирлыг Юнивишнийн гайхамшигт Гурвалсан үйлчилгээтэй хамт угтахыг хүсч байгаа бол танай гэр бүлд таатай мэдээ дуулгая.  Хаврын анхны бороон дуслууд мэт олон бэлгийг Юнивишнийн “Хаврын анхны урамшуулал” зөвхөн шинэ хэрэглэгчдэдээ олгож байна. Үйлчилгээний аль багц сонгосноос тань хамаарч HD Box 48,000₮, 38,000₮, 0₮ боллоо. Харин урин хаврын сайхныг тохиолдуулан бүх шинэ хэрэглэгчдэдээ 70,000₮-ийн үнэтэй Smart Box-ийг бэлэглэж байна. Бас та зөвхөн Интернэтийн үйлчилгээг сонирхож байгаа бол ашиглах хурднаас тань хамааран интернэтийн сарын суурь хураамж 20%-26% хямдрах юм. Хэрэглэгч нь суурилуулалтын хураамжаас 100% чөлөөлөгдөх боломжтой. Шинэ болон одоогийн хэрэглэгчдэд интернэтийн төлбөрөө урьдчилж хэдэн сараар төлснөөс хамаарч 1, 3, 5 сарын интернэтийн эрхийг нэмж бэлэглэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.univision.mn болон  77118811, 1424 утаснаас лавлана уу? Хаврын улирал танд хайр сэтгэл, аз жаргал, амжилт бүтээлийг авчрах болтугай.        
Shuud.mn
Сонин хачин