“Суруга” корпорацийн захирлыг хар тамхины хэргээр саатуулжээ
2012-03-01

Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх эрэгтэйг мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь цагдаагийнхан саатуулжээ. Хуулийн байгууллагынханд уржигдар “Нэг япон хүн каннабисын төрлийн мансууруулах ургамал худалдан авах хүсэлт тавьсны дагуу манай найз “Палас зочид буудалд хүргэж өгсөн” гэх мэдээлэл иржээ. Уг дуудлагын дагуу шалгахад 67 настай японы иргэн уг буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байдалтай байсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүний хэрэглэж байсан бодисыг одоо ГЕГ-ын төв лабораторид шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу эцсийн байдлаар гарах хүртэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байгаа ажээ. С.Жигүүр    
Shuud.mn
Сонин хачин
үхээчэээ
2012-03-01