Прокурорууд номын дуу сонсов
2012-03-01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар нийт прокурор, туслах ажилтнуудыг оролцуулан гэмт хэргийн эзэн холбогдогчийн илрүүлэхэд ДНХ-ийн шинжилгээний ач холбогдол сэдэвтэй сургалтыг зохион байгуулжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лабораторийн Шинжилгээний хэлтсийн дарга Биологийн ухааны доктор С.Ганболд ДНХ-ийн шинжилгээний үүсэл, хөгжил, шинжилгээний онцлог, ач холбогдол, шинжилгээнд зориулж дээж авах аргачлал, энэхүү шинжилгээний аргаар гэмт хэрэгтэнг хэрхэн яаж илрүүлдэг болон прокурор энэхүү шинжилгээний үйл явцын байдалд хэрхэн яаж хяналт тавих талаар лекц уншиж, сургалтыг явуулж прокуроруудаас сонирхсон асуултандаа хариулт өгсөн нь зохих ач холбогдолтой болжээ.    

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин