
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Барилдаанд У.а Д.Ганхуяг, Д.Азжаргал, у.г Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, у.з Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у.харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, А.Бямбажав нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Энэ удаагийн барилдаанаас эхлэн МҮБХ-ноос улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны тоог өсгөн 208 бөх барилдуулахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн жилийн 3-р сарын 01-ний өдрийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглож байсан бол энэ барилдаанд улсын заан Д.Рагчаа түрүүлэн, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж байсан билээ. Харин МҮБХ-ноос ойрын үед Зэвсэгт хүчний ойд зориулсан мөн Казах ард түмний Наурызын баярын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөхийн барилдааныг явуулахаар төлөвлөсөн байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ