Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах аян өрнүүлнэ
2012-03-01

Жил бүрийн гуравдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахаар аян зохион байгуулдаг. Уг аяны хүрээнд энэ сарын 3-нд “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй”-г шалгаруулах бөгөөд 6-нд хүндэт ээжүүдэд өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 7-нд “Шилэн тааз” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн аяныг эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд сурталчилах зорилгын дор зохион байгуулж байгаа ажээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин