М.Оюунчимэг: Цөмийн энергийн газрын даргыг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн
2012-03-01

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр мэдэгдэл гаргаж илт хууль зөрчсэн үйлдлүүд удаа дараа хийж байгаа тул Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дараах мэдэгдлийг гаргалаа. С.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүх хүчингүй болгож эгүүлэн томилсон хэмээн мэдэгдэлд өгүүлсэн нь бусдыг төөрөгдүүлсэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн хууль бус үйлдэл болж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг, Цөмийн энергийн газрын Технологийн газрын дарга, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Д.Мөнх-Эрдэнэ нар 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. С.Энхбатыг хэд хэдэн хууль бус лиценз олгосон гэсэн асуудлаар холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай 21 зөвшөөрөл олгосон гэдгийг Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав энэ хурлын үеэр хэлж байлаа. Хэвлэл, мэдээллийн албанаас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудлаар 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн өдөр тутмын хэд хэдэн сонинд “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан дараахь мэдэгдлийг хийж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасныг үндэслэн Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Содномын Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор томилсон. С.Энхбат нь агентлагийн даргын хувьд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан тул цаашид хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргуулахгүй байх, Цөмийн энергийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан болно. С.Энхбат нь Засгийн газрын шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 882 дугаар захирамж гарсан байна. Уг захирамж нь С.Энхбатыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш бөгөөд гагцхүү хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уг албан тушаалд хэн нэгнийг томилох, сонгон шалгаруулалт явуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр юм. Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, тогтвортой явуулах зорилгоор Засгийн газраас Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасны дагуу томилсон бөгөөд шүүгчийн захирамж нь түр орлон гүйцэтгэгчийг томилох Засгийн газрын эрхийг хөндөөгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Засгийн газар өөрөө, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгохоор заасан болно. Гэтэл С.Энхбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн агуулгыг илт мушгин, өөрийг нь уг албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр мэтээр гуйвуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илт ташаа мэдээлэл тарааж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасны дагуу Цөмийн энергийн газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжаар баталсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл С.Энхбат нь Цөмийн энергийн газрын бүтцэд байхгүй “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэх хууль бус нэрээр дамжуулан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж байгаа нь бусдыг төөрөгдүүлэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн илт хууль бус үйлдэл тул цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулж байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ МАНЛАЙЖАВ ГЭЖ АЛЬ Ч ТӨРД АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯВДАГ ӨӨДГҮЙ ЭРДЭЭ ЭНЭ НӨХӨР ХҮРЭЛСҮХТЭЙ ИХ НАЙЗ Ш ДЭЭ ИХ ДЭВШНЭЭ ЧИ
2012-03-06
tmg:
ard tumeen manai ulsad tsomiin stants tegj ih hereg boloo yu? bid heduulee bilee ? delhii eejee hairlaj hyamgadaj bj amid uldehee medej bna uu? ovog deedsiin buren buten uldeej ogson gazar ehee yaj uhaj suidelj bnaa? zurh ovdmoor. uuh us maani ideh hool maani tsomiin hayagdlaar bohirdlogdvol bi er ni yah uls ve? hytadaas avtsgaah uu? avch chadahgyu ni uhtsgeeh uu? ard tumeen ser uhaar! tsomiin energiin gazar bidend hereggui. hayagdaliig ni haydag hogiin sav bish minii eh oron
2012-03-04
МАНАЙ СТАНДАРТЫН ГАЗРЫН ДАРГА ГАНТӨМӨРИЙГ бас хуулийн дагуу халсан уу ИХ л ХЭЛМЭГДСЭН гэж Яриад яюна уг нь юу ч хийгээгүй, бизнес хөгжүүлсэн хүн л дээ
2012-03-02
zooochiiin:
Баян гүрэн болмоор байвал баялгаа зөв ашиглах хэрэгтэй Монголчууд Казакстан улсыг сайн мэдэх байх. Маш баян орон. Баян гэж байгаагийн гол учир нь Казакстан улс ураны нөөц баялаг ихтэй. Монгол улс ч гэсэн нүүрс болон зэсний арвин их нөөцтэй. Гэвч Казакстан улс баян харин Монгол ядуу. Яагаад ийм ялгаатай байна вэ. Казакстан улс ураныг тэр чигээр нь гадаад улс орнуудад худалддаггүй бөгөөд харин атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулан зарж борлуулдаг. Түүнийг боловсруулах техник технологийн шийдэл байгаа учраас өндөр үнээр зарж борлуулан баян орон болсон. Тус улс нь атомын цахилгаан станц барих бүтээн босголтын ажлыг ирэх жилээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ураныг нөөц баялаг болгон гадаад улс орнуудад зарж борлуулдаг учраас түүнийг ашиглах өөрсдөө атомын цахилгаан станцыг ажиллуулах технологитой байх шаардлагатай гэдгийг Казакстан улс сайн ойлгосон байдаг. Монгол улс нүүрсийг ямар нэг байдлаар боловсруулалгүйгээр Хятадад зарж борлуулдаг. Зэсийг бага зэрэг сайжруулсан төдий болгон Орос улсад зардаг. Тийм учраас л баян орон болохгүй байгаа. Нүүрсээ цахилгаан болгон боловсруулж Хятад улсад зарж борлуулъя. Нүүрсийг хийжүүлэн зарж борлуулъя л гэхгүй бол түүхий эдээ үнэд хүргэж чадахгүй хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч Казакстан улс шиг баян болж чадахгүй. Атомын цахилгаан станц барьсан ч гэсэн ирээдүйд Монгол улсын хувьд уран бол нэн чухал экспортын бүтээгдэхүүн болох ба ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулж, өндөр үнээр зарж борлуулахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал хэрэгтэй болно гэдгийг сайн тооцоолохгүй бол болохгүй. Ураныг ашиглахын тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи байх шаардлагатай байхад Монголын сонин хэвлэл, телевиз радио энэ талаар ярьж хэлэлцэх шинж огт алга. “Монголд ирээдүйд ураны нөөц экспортын гол бүтээгдэхүүн болно. Тийм учраас ураныг атомын цахилгаан станцын түлш болгон боловсруулах технологитой байж л өндөр үнээр зарж чадна. Үүний тулд атомын цахилгаан станцыг ажиллуулах технологи зайлшгүй чухал зүйл юм. Атомын цахилгаан станц нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэггүй. Энэ бол нүүрсний цахилгаан станцаас илүү сайн уу муу юу гэдэг асуулт биш ээ. Зөвхөн дотоодын нөөц баялаг болох ураныг үр ашигтай ашиглах уу үгүй юу гэдэг асуудал л чухал юм” гэдгийг яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард түмэнд дамжуулахгүй байгаа юм бол. Нүүрс ч гэсэн мөн адил. Нүүрсийг баяжуулж сайжруулалгүйгээр битгий зар. Нэн даруй яаралтай нүүрсийг хийжүүлж боловсруулах технологийг нэвтрүүлэх нь зүйтэй. Цаашид ч гэсэн Орос улсаас байгалийн хий орж ирэх ба арвин их нөөцтэй нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлэхгүй л бол санаа амар Орос улсаас байгалийн хийг худалдан авч чадахгүй. Нүүрсээ хийжүүлвэл ядаж Орос улсаас байгалийн хий орж ирэхгүй байсан ч гэсэн түүний оронд газан нүүрсээ ашиглачихна. Тийм учраас Оросын байгалын хийг тооцоолохоос өмнө нүүрсээ хийжүүлэх технологи нэвтрүүлье. Ялангуяа одоо УБ хотын агаарын бохирдол туйлын хэцүү байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нүүрс түлэхээ болиод хийжүүлсэн нүүрс ашиглах нь дээр. Ингэж бодохоор газжуулсан нүүрс маш хэрэгтэй зүйл. Орос улсаас орж ирэх байгалийн хийн талаар ярихаасаа өмнө хийн нүүрсийг хийх тухай бодъё. Казакстан байсан бол мэдээж тэгэх байсан. Монгол улс Казакстанаас юугаараа дутна гэж. Одоо Казакстаны хүн амын 1 хүнд оногдох орлого Монгол хүнээс 5 дахин их байна. 5 жилийн дараа гэхэд адилхан орлогтой болъё гэвэл болохгүй зүйлгүй. Үүний тулд хийн нүүрс болон атомын цахилгаан станцтай болох нь зайлшгүй чухал зүйл юм. Мөн түүнчлэн ирэх жилийн сонгуулийн шоунаас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх. “5-р цахилгаан станцад шинэ төхөөрөмж суурилуулах болохоор цэвэрхэн утаа гарах учраас санаа зоволтгүй зүгээр” хэмээн 2-р станцын “хагас кокс, хагас кокс” гэж шуугицгаасантай адил утгатай зүйлийг хэлэх байх. Түүхий нүүрснээс үл ялгагдах хагас коксжуулсан нүүрс. “хийжүүлсэн нүүрс болон байгалийн хий шиг цэвэрхэн юм байх даа” гэж асуумаар. Орос, Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудад цэвэрхэн тунгалаг утаа бүхий байгалийн хийг ашигладаг станцууд хүртэл нийслэл хотоосоо 15 км зайтай байрладаг. Нүүрс түлдэг цахилгаан станц бол 50 км зайтай. Энэ нь мэдээж утаа арилгах төхөөрөмж суурилуулсан байдаг. ”УБ хотод нүүрс түлдэг станц барьж байгуулахыг зогсоох хэрэгтэй. Халуун ус үйлдвэрлэдэг бойлуурыг газан нүүрс юм уу байгалийн хийгээр халааж, Сүхбаатарын талбайгаас 15 км зайтай алслагдмал зайд барьж байгуулах хэрэгтэй. Энэ тухай ярьж мэдээлэх, сурталчлах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Монголд нэг ч байхгүй гэж үү. Ийнхүү 2-р цахилгаан станцын 800 ажилчин, 3-р цахилгаан станцын 1000 ажилчин нийт 1800 ажилчид УБ хотын 1 200 000 ард иргэдээс дээгүүрт тавигдана гэж үү. Тэдэнтэй тэмцэлдэх санаа байхгүй болохоор мэдээж тэгнэ шүү дээ. Энэхүү 1800 хүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа цуурхалтай харьцуулахад чандганы цахилгаан станц (канадын Prophecy компани)-ын төлөвлөгөө хамаагүй дээр. Чандгана гэдэг нь УБ –аас зүүн тийшээ 200 км зайтай Багануур болон Өндөрхааны дунд байдаг шинэ нүүрсний уурхай юм. Канадууд болохоороо цахилгаан станц УБ –аас энэ зэргийн зайтай байсан нь дээр гэж тооцоолсон байх. Энд цахилгаан үйлдвэрлэн УБ хот руу нийлүүлнэ. Энэхүү чандганы цахилгаан станцын төлөвлөгөөг дэмжицгээе. Энэ төлөвлөгөө хэрэгживэл УБ хотод нүүрс түлдэг хэмжээ 2 дахин буурна. 2-р болон 3-р цахилгаан станцад ажиллах 1800 хүн ажлынхаа төлөө санаа зовох хэрэггүй. 2-р болон 3-р цахилгаан станц татан буугдсан ч гэсэн технологи, ур чадвар байвал чандганы цахилгаан станцад ажиллаж болох бөгөөд Өмнөговьд ч ажиллаж болно. Харин энэ чигтээ үргэлжилбэл дахин 30 жил УБ хотын агаарын бохирдол улам нэмэгдэж, хүн ард амьдрах аргагүй болно. Өөрчилж чадвал 3 жилийн дараа УБ хотын агаарын бохирдол арилна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас цаашид өдөрт 14000 тн нүүрс түлж, ард олноо хохироохоо болих нь зөв. УБ хотын иргэдийг нийслэл хотынхоо агаарын бохирдлыг үгүй болгохын төлөө тэмцэж чадахуйц ойлголттой болгох хэрэгтэй.
2012-03-02
Irgen:
Манлайжав нь улаан цайн хууль зөрчөөд л цөмийн хаягдалын гэрээ хийнэдээ. Тэгээд Сү.Батболд олон сая доллар авах байх. Дараа нь яасан ч яахавдээ гэж бодож байхгүй юу. Тэр газар дээр нь бид нар амьдарна. Сү тэр гэрээг эхлүүлсэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой байнашт.
2012-03-02
Batbayar:
Hulhi sobak Enhbat ajlaa hiij chadahgui baij duugai l zailahgui Ene suuliin ued husagdaj baigaa darga nar yasan alban tushaaltaigaa zuuraldsan novshnuud ve bur durgui hurchlee Ene uls orond chin ajil hiideg hun heregtei baina
2012-03-02
ҮНЭН:
С. Энхбат бол С. Баярын томилгооны хүн, хамтарч цөмийн гэрээ хэлэлцээр хийж гадаад дотоодгүй явсан хүн. Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа хөөрөө огт байхгүй гэж удаан чиг мэлзсэн дээ. Ашгүй нэг С. Батболдтойгоо түнжин хагарснаас уушиг зүрхээ уудалж, Г. Занданшатар, С. Батболд, Лу, Болд нарыг цөмийн хаягдал булшлах булхайг илчилнэ шүү хэмээн шантаажилж, шударга хүний царай эсгэх болсон. Гэвч ард нь Сү. Батболдыг тонгорох гэсэн Элбэгийн санаа давхар явж байх. Одоо томилоод байгаа Маналайжав гэгч нь бас нондинжин л цөмийн хаягдал булшлах яриа хэлэлцээр байхгүй гээд яриад явсан балай нөхөр. Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа мөнгө идсэнээ хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ бичилгүй нуусан нь илрээд АТГ-ын тушаалаар төрийн албанд дахин хэсэгтээ зүтгэх нүүргүй болсон турсага. Ичих нүүргүй ийм амьтныг л Цөмийн Энергийн газрын даргаар томилсон нэрээр бохир санаагаа гүйцэлдүүлэхийн тулд С. Батболд томилж байна.
2012-03-02
Zochin:
Enkhbataa bolichee icheech lisence avsan mongo chin ur udam chin huren sh tee odoo saokhan zaigaa taviaad ogchih er hun yum bol chamaig humuus medne shuu dee
2012-03-01
Энхбат:
Батболд оо, Намайг дарамталж байж өөрийнхөө Mongolian Mining Resource компанид 2011 оны 3 сард олгуулсан 3 ураны лиценцийн чинь баримтыг дэлгэнэ шүү. Улсын төсвөөр хайгуул хийж олсон нөөц ихтэй энэ ордуудад чи өнгрөсөн жил 5 сая ам. долларын хайгуул хийсэн. Энэ хөрөнгө хаанаас гарсныг тайлбарлал даа
2012-03-01
Ene huuhen Enhbayariin urchger tomsgond monch ih illeg hiisendee
2012-03-01
Оюунчимэг ямар нэр авсан нь ямар хамаа бна. Эх орноо цөмийн хаягдалын хогийн сав болгох гэж сайн аавын нэр, олсон боловсролоо худалдаж байгаа эрдэмтэн л "горе от ума" байна, кккккк
2012-03-01
lizenznii naimaa nn ilreed uhchih geed bnadaa Bayariin naiz Sain aaviin ner huurhii
2012-03-01
irgen:
Buurunxii xelteig n bid mednee,Buurunxii setgelteig n bas medsiimoo!!!
2012-03-01
zochin:
Ene Oyunchimeg chn XAMELEON ner avsanii daraa chimeegui baij bgaad odoo xaragdax bolloo.MAXN+MANii ulaan fen deee...Xaana ch xuvirch yavj medne shuu...
2012-03-01
gerlee:
ENE NUHUR LIZENZEER MUNGHU HIISEN NI OILGOMJTOI UM BISHUU ZAILUULAACH NAAD ENKHBATAA
2012-03-01
ENE SETGUULCH ODOO YU YUM BE. NAAD EDUUR DEEREE IRSENEE IH YUM GEJ BOD,
2012-03-01
Ene nuhriig tsumiin togoond ni hiigeed yabuulchuul yasiin be hu. Zygeer bailgaad baikhaar zygeer l baigaarai.
2012-03-01