Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээр удахгүй болно
2012-03-02

Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хамтарсан нийгэм зөвшлийн гурван талт хэлэлцээр энэ сарын дундуур болох гэж байна.   Энэ удаагийн хэлэлцээрээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс таван асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэх юм. Тухайлбал, цалингийн тогтолцоог өөрчлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг тавих аж. Мөн хөдөлмөр нийгмийн эрх зүйн орчныг сайжруулах  зэрэг саналууд багтжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин