Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийг нэг сая төгрөгөөр торгов
2012-03-05

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын гаргасан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” А/39 тоот захирамж болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт шингэрүүлсэн хийн түлш ашиглан үйл ажиллагаа явуулдаг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийсэн байна.   Тус шалгалтыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, хороодын Засаг дарга, хэсгийн байцаагч, бизнесийн зөвлөлийн төлөөлөлхамтран хийжээ. Энэхүү шалгалтад дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 164 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар хамрагдсан байна.   Шалгалтын үеэр Хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, шингэрүүлсэн шатдаг хийн зуух болон баллонт төхөөрөмж ашиглалтын талаар зөвлөмж боловсруулан 164, зааварчилгааны зурагт хуудсыг 153 аж ахуйн нэгж, байгууллага, архи, тамхины хор хөнөөлийн талаар зурагт хуудас 68 газарт, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн баримт бичиг гарын авлагыг 30 аж ахуйн нэгжид тус тус тараасан байна.   Мөн шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 13 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага үйлдэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дөрвөн аж ахуйн нэгжид 500 мянган төгрөг, есөн албан тушаалтанд 470 мянган төгрөг, нэг иргэнд 30 мянган төгрөг, нийт нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai Khan-uul duureg ali ch salbartaa ajlaa sain hiidiin shuu. tseverhen, emh tsegtstei duureg dee. amjilt husie.
2013-04-02
Irgen 2:
Shalgahgui bol uilchluulegch irded nar hordono biz dee?
2012-05-30
Irgen:
Jiriin- engiin mongol kompanuudad tomrood torguuli tavihaa bolimoor yumaa,,,,,, Ene uls orniig tuiveej bgaa gadaadiin komp-daa shalgaj torguuli tavidaggui biz dee, Yalgavartai handdagaa hezee bolinoo, shal durgui hurch bnaa shu.
2012-04-25