Ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
2012-03-06

Монгол-Япон төв дээр энэ сарын 9-10ны өдрүүдэд ажлын байрны нээлттэй өдөрлөг болох гэж байна.   “Нью прогресс” групп санаачилан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Тэд нийслэлд төдийгүй орон нутагт ч ажлын байрыг санал болгож өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөжээ.   Тухайлбал, энэ сарын 16 нд Ховд, 17 нд Дархан-Уул, 18-нд Орхон аймагт тус бүр энэ арга хэмжээг зохион байгуулах юм.   Тус групп нь эрчим хүч, зам, барилгын салбарт ажиллах сонирхолтой залууст ажлын байрны санал тавьж байгаа аж. Гэхдээ залууст гэлтгүй үнэхээр та чадварлаг л бол насны хязгаар тавихгүй гэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин