Засгийн газрын бондыг арилжлаа
2011-10-12

Монголын хөрөнгийн бирж  дээр  26 ХК-ийн 66.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 193.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс “А” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 192.5 мянган ширхэг хувьцааг 63.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 4 ХК-ийн 1.2 мянган ширхэг хувьцааг 3.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан нийт 135.0 мянган ширхэг бондыг 13.5 тэрбум төгрөгөөр, компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 9,757 ширхэг бондыг 97.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 157 хэлцэл хийгдсэн байна. Нийт 26 үнэт цаас арилжигдсанаас 7 үнэт цаасны ханш өсч, 5 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.99 хувь  өсч, “Адуунчулуун” ХК-ийн үнэт цаасны ханш 4.76 хувь  буурсан байна. ТОП-20 индекс 20024.98 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 116.03 нэгжээр буюу 0.58 хувь өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 64.5 тэрбум төгрөг болсон байна.        
Shuud.mn
Сонин хачин